“Emmy Awards 2018”-ын хамгийн гайхалтай мөч

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

“Emmy Awards 2018”-ын хамгийн гайхалтай мөч

“Emmy Awards 2018”-ын хамгийн гайхалтай мөч

Өдгөө 57 настай Оскарын найруулагч Глэнн Вэйс өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан нь Emmy Awards 2018 шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Тэрбээр яриагаа өөрийнх нь ээж нас бараад удаагүй байгаа талаар эхлээд гэнэт сэдвээ өөрчлөн “Амьдралд баяр гуниг хосолж байдаг. Би яг одоо энд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Ээж минь нас бараад хоёр долоо хонож байна. Ээж минь миний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно. Ээж минь нэг хүнээс гэрэл гэгээ цацардаг гэж ярьдаг байсан. Бас түүнийг маш их хайрладаг байсан.Түүнийгээ хэзээ ч битгий алдаарай гэж захисан. Тиймээ ээжийн минь зөв. Жан, чи бол миний амьдралын гэрэл гэгээ юм шүү. Гэхдээ чи гайхаж байгаа байх. Яагаад чамайг найз бүсгүй минь гэж хэлэхгүй байгааг. Учир нь би чамайг эхнэр минь гэж дуудахыг хүсэж байна” хэмээв.

Танхимд байсан үзэгчид бүгд гайхширан алга ташицгааж түүний найз бүсгүй Жан Стевэндсэнд зам тавьж өгцгөөв. Тэрбээр найз бүсгүйнхээ өмнө сөхрөн суугаад “Энэ бол миний аав 67 жилийн өмнө ээжийн минь хуруунд зүүж өгч байсан бөгж. Би одоо үүнийг чиний хуруунд зүүхийг хүсэж байна. Надтай гэрлэх үү? ” гэж асуухад Жан толгой дохин “Тиймээ” хэмээн хариулжээ.

Найруулагч Грэнн Вэйс өмнө нь 11 удаа Emmy Awards-с шагнал хүртэж байсан бөгөөд 12 дахь удаагийн шагнал гардуулах ёслол түүний хувьд хамгийн дурсгалтай цаг мөч болон өнгөрлөө.

Эх сурвалж: ELLE  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж