Хонконгийн их сургууль, Сиднейн их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтран хийсэн судалгааны дүнд сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ.
Дэлхийн 21 орны 35-70 хүртэлх насны 136 хүнийг хамруулсан судалгаанд өгүүлснээр, сүү болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ Хойд Америк болон Европын орнууд тэргүүлдэг аж. Тэд дунджаар 368 грамм сүүн бүтээгдэхүүнийг хоногийн хүнсэндээ хэрэглэдэг агаад зүрх судасны өвчлөл бусад орныхтой харьцуулахад бага байна.
Харин сүү болон сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд (хоногт 100 орчим грамм) энэ үзүүлэлт эсрэгээрээ байдаг аж.
Зүрх судасны өвчлөл тэр дундаа зүрхний шигдээс, судасны хатуурал зэрэг эмгэгээс сэргийлэх, цусан хангамжийн үйл ажиллагааг хэвийн байлгахад сүү, тараг зэрэг бүтээгдэхүүнийг өдөрт тодорхой хэмжээгээр хэрэглэж заншихыг судлаачид зөвлөж байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ