Ирак, Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагааг зохицуулах Төв командлалын (CENTCOM) тэргүүнээр генерал Жеймс Мэттис (James Mattis) томилогдсон тухай пүрэв гаригт Agence France-Presse дамжуулжээ.
Мэттисийг томилох тухай тушаалыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс гаргасан байна. Мэттис энэ тушаалдаа Афганистан дахь эвслийн цэргийн командлагчаар генерал Стэнли Маккристалыг солин очсон Дэвид Петрэусийг орлох юм гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Сануулахад, тэнгисийн явган цэргийн генерал Мэттис хэдэн жил Ирак дахь нэгдсэн хүчний ерөнхий командлагч байлаа. Тэрээр цэргийн амжилттай ажиллагааг удирдаж байснаасаа гадна шууд хэлдэг үг яриагаараа алдаршжээ. Тухайлбал, 2005 онд хэвлэлийн бага хурал хийлгэж байхдаа зарим хүмүүсийг буудах нь “маш таашаалтай” гэж хэлсэн байлаа. Тэр үед дээд удирдлага нь түүний хэлснийг буруутгаад харин шийтгээгүй юм.