Япон улсад 70 ба түүнээс дээш насны 26 сая иргэн амьдарч байгааг Засгийн газар тогтоосон бөгөөд энэ нь нийт хүн амын 20.7 хувийг эзэлж байгаа аж.
Өмнөх жилийнхтэй харьцуулахад ахмадуудын тоо нэг сая буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт бүртгэгджээ. Энэ өсөлтийг судлаачид 1947-1949 оны хооронд төрсөн үеийн хүмүүс 2017 онд 70 нас хүрсэнтэй холбон тайлбарлаж байна.
65 наснаас дээш иргэд нийт хүн амын 28.1 хувь буюу 35 саяд хүрсэн нь өндөр үзүүлэлт болохыг судлаачид онцолсон. Харин өндөр настай ахмадууд өнгөрсөн жилээс 440 мянга буюу 0.4 хувиар өсчээ.
Хүйсээр нь ангилан үзвэл 65-аас дээш настай эмэгтэй 20 сая буюу нийт эмэгтэйчүүдийн 31 хувь. Харин 65-аас дээш настай эрэгтэй 15 сая байгаа нь нийт эрэгтэйчүүдийн 25 хувьтай тэнцэж байна.
Гэхдээ нийт хүн амын бууралт 270 мянгаас 126 саяд хүрсэн болохыг тогтоосон ба үүнийг төрөлт буурсантай холбон тайлбарлажээ.
Японы үндэсний хүн амын зохицуулах институт болон нийгмийн судалгааны байгууллагаас 2025 онд ахмадууд 30 хувьд хүрэхийг онцлон, 2036 онд нийт хүн амын гуравны нэг нь 65-аас дээш насныхан эзлэх судалгааг урьдчилан гаргасан байна. Мөн Хөдөлмөр хамгааллын яамнаас ахмадуудын 23 хувь нь өнөөг хүртэл ажил эрхэлдэг ба энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Япон улс нь дэлхийд өндөр настнуудаараа тэргүүлэх жагсаалтыг 28.1 хувиар тэргүүлдэг бөгөөд Итали 23.3 хувиар, Португал 21.9 хувиар, Герман 21.7 хувиар, Финланд 21.6 хувиар тус тус эрэмбэлэгддэг байна.
ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ