Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр галаа манаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр галаа манаж байна

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр галаа манаж байна

УИХ-ын намрын чуулган эхлэх хараахан болоогүй, Засгийн газрын гишүүд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар энэ өдрүүдэд галаа манаж байна.

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон бол Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Хятадад ажиллаж байгаа юм.  Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлал хийж буй.   Үндсэндээ Засгийн газрын танхимын голлох сайд нар эзгүй, гадаад улсад ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа.

Иймээс гадаад дотоодын айлчин гийчнийг угтаж үдэх, дотоод дахь гал тогооны ажилтайгаа зууралдах их ажлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр нугалж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж