Ц.Даваасүрэн уснаас хуурай гарахаар оролдож эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн уснаас хуурай гарахаар оролдож эхлэв үү

Ц.Даваасүрэн уснаас хуурай гарахаар оролдож эхлэв үү

Өнгөрсөн амралтын өдөр ТЭЦ IV түр зогсолт хийж, Улаанбаатар хот тэр чигээрээ тоггүй болсон.

Ядахад ТЭЦ IV удирдлагагүй байгаа нь нэрмээс болж буй . Өөрөөр хэлбэл ТЭЦ IV-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул энэ оны гуравдугаар сарын 11-нээс үрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн аж. Ингээд ТЭЦ IV төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг томилжээ. А.Бямбадоржийг томилохдоо Ц.Даваасүрэн сайдын хүсэлтийг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь томилсон гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдэж байна. Гэвч Ц.Даваасүрэн сайд энэ компанийн томилгоонд огтхон ч оролцдоггүй, бүх томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцдаг гэж хэвлэлийн хурлын үеэр онцолсон билээ.

Салбарт нь асуудал гарахад хариуцлага тооцож чадахгүй байгаагаа учирлаж, уучлалт гуйж суугаа сайдыг “шүдгүй арслан” гэж элэглэх нэгэн ч бий. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдэж байгаагаар бол Ц.Даваасүрэн  сайд томилгоонд огт оролцдоггүй биш, санал өгдөг болж таарсан.  Тэгэхээр Ц.Даваасүрэн сайд бүх асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу “чихээд”, өөрөө уснаас хуурай гарах тактик ашиглаж эхлэв үү гэх хардлага төрүүлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж