Сураггүй болсон Оросын “Ил 20” Израйлийн дайралтанд өртсөн үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон Оросын “Ил 20” Израйлийн дайралтанд өртсөн үү?

Сураггүй болсон Оросын “Ил 20” Израйлийн дайралтанд өртсөн үү?

Есдүгээр сарын 17-ны орой 20.00 цагийн орчим  14 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан Оросын цэргийн “Ил 20” онгоц Сирийн Латакиа муж дээгүүр нисэж байхдаа Израйлийн 4 онгоцны дайралтын улмаас ор сураггүй алга болсон тухай Оросын Батлан Хамгаалахын сайд мэдээлжээ. Уг онгоц Газар дундын тэнгис дээгүүр Сирийн эргээс 35 километрийн зайд өөрийн бааз руугаа буцах замдаа ийнхүү дайралтад өртөн холбоо тасарч алга болсон байна.

Харин Израйлийн Батлан Хамгаалах яамнаас уг мэдээллийг няцаасан мэдэгдэл хийжээ. Батлан хамгаалахын сайдынх нь хэлснээр Израйлийн дайралтын үеэр Францын харуулын онгоц мөн явж байжээ.  АНУ-ын үзэж байгаагаар Израйлийн дайралтын үеэр Сирийн талаас санамсаргүйгээр Оросын онгоцыг оносон байж болзошгүй гэжээ. Францын армиас энэ хэрэгт ямар ч холбоогүй болохоо мэдэгдсэн бол Сирийн талаас энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж