Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан /2018.09.14/ гаригт саатуулсан талаар бид мэдээлсэн.
Энэ талаар шүүхээс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан, нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх тайлбарыг өгсөн. Түүнтэй хамт Төмөр замын цагдаагийн дарга нарыг шалгаж хамт шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Алтан-Очирыг бусдаас 20-30 сая төгрөгийн хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Э.АРИУН