Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар сургалтад хамрагдаж байна

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар сургалтад хамрагдаж байна

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголбанктай хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СЗХ-ны бүтцэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийг байгуулахаар болсон. Үүний дагуу АХБ-наас шинээр байгуулагдах нэгжийн ерөнхий бодлого, шалгалтын үйл ажиллагааны арга аргачлалыг танилцуулах зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга зам, аргачлал, хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын хянан шалгагч нар хамрагдаж байгаа бөгөөд мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн АХБ-ны олон улсын зөвлөх Гари Гэгэнхаймер сургалтыг удирдан явуулж байна. Хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж буй энэхүү сургалтаар эрсдэлийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолт ба түүнийг таньж мэдэх нь, дотоод аудитын үүрэг, хяналт шалгалтын дүгнэлт боловсруулах болон шалгалтын дараах үйл ажиллагаа зэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ нэгжийн үйл ажиллагаатай холбогдох бүхий л чиглэлээр хянан шалгагчдыг сургаж байна. Түүнчлэн төслийн хүрээнд холбогдох гарын авлагыг гаргаж, СЗХ-ны хянан шалгагчдад уг гарын авлагын агуулга, зорилго, хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж