Мафийн гэр бүлийн тэргүүн баригдав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Мафийн гэр бүлийн тэргүүн баригдав

Чезаре Пагано. Гэрэл зургийг interno.it сайтаас   

Мафийн "Амато-Пагано" (Amato-Pagano) гэх 2009 онд бут ниргэгдсэн мафийн гэр бүлийнхний лидерийг Италийн цагдаагийнхан баривчилжээ.

 ANSA агентлагийн мэдээлснээр, Чезаре Пагано (Cesare Pagano) гэгч тус орны хамгийн аюултай 30 хэрэгтнүүдийн жагсаалтад орж байсан бөгөөд түүнийг Неаполиас холгүй орших Ликоло суурин дахь сууцнаас нь барьсан гэнэ.

Сэрүүн лавранд нь 42 настай Паганогоос гадна түүний үеэл, хоёр бие хамгаалагч баривчлагдсан байв.

Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр  Чезаре Пагано  зугтах гээд чадалгүй бүслэгдээд гэмт хэрэгтэн болсноосоо хойш анх удаагаа баригдсан байна.

Чезаре Пагано ба Раффаэле Амато (Raffaele Amato) нарын толгойлсон "Амато-Пагано" гэх гэр бүлийн гэмт хэргийн бүлэг 1990-ээд оны эхээр хүчээ авч, 2004-2005 онуудад "Ди Лауро" бүлэгтэй дайтаж ялжээ. Тэр сөргөлдөөнөөр 60 хүн алагдсан байлаа.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард цагдаагийнхан уг бүлгийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулан найман аллага ба мансууруулах бодисний нууц наймааны хэрэгт яллагдсан Аматог барьж чадсан юм. Пагано ч бас аллага, хар тамхины наймаа ба гэмт хэргийн бүлэг удирдсан хэрэгт сэжиглэгдэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж