ҮХЛ-т хийгдээд буй томоохон солилцоонууд | News.MN

ҮХЛ-т хийгдээд буй томоохон солилцоонууд

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

ҮХЛ-т хийгдээд буй томоохон солилцоонууд

ҮХЛ-т хийгдээд буй томоохон солилцоонууд

Хойд Америкийн ҮХЛ-н улирал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Багууд улирлын өмнөх тоглолтуудаа хийгээд эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцээд улирал эхлэхээс өмнө хийгдээд буй 5 сая ам.доллараас дээш “том” солилцоонуудыг танилцуулъя. Энэ зун И.Ковальчук ҮХЛ-т эргэн ирсэн бол Нью-Йорк Айландерс багийн ахлагч Ж.Таварес, Оттава Сенаторс багийн ахлагч Э.Карлссон, Монерал Канадиенс багийн ахлагч Макс Пачиоретти нар багаа орхисон зэрэг томоохон хөдөлгөөнүүд болоод байна. Ихэнх том солилцоонууд чөлөөт агентын зах зээл дээрээс хийгдсэн бол зарим тоглогчид драфтын эрхийн хамт солилцоонд орсон.

Жон Таварес жилд 11 сая ам.доллар: 2009 оны драфтын тэргүүн сонголт, Нью-Йорк Айландерс багийн ахлагч Ж.Таварес энэ зун чөлөөт агент болсон ч баг нь гэрээгээ сунгаагүй. Ийм түүнийг Торонто Мейпл Лифс баг өөрийн эгнээндээ нэгтгэж 7 жилийн 77 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Жеймс ван Римсдайк жилд 7 сая ам.доллар: 2007 оны драфтын №2-оор Филадельфиа Флайерс багт сонгогдож байсан 29 настай Америк жигүүрийн тоглогч ван Римсдайк 6 жилийн дараа Торонто Мейпл Лифс багаас хуучин багтаа эргэн ирлээ. Энэ удаа Фила түүнтэй 5 жилийн 35 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Эрик Карлссон жилийн 6.5 сая ам.долларын 2 жилийн гэрээг Сан-Хосе Шаркс багтай байгуулсан.

Илья Ковальчук  3 жилийн 18.7 сая ам.долларын гэрээг ХОЛЛИВУДЫН хотын багтай байгууллаа. 2001 оны драфтын №1-ээр тухайн үеийн Атланта Трэшерс багт сонгогдож байсан Илья 7 жилийн дараа ҮХЛ-т эргэн ирлээ. Тэр Лос-Анжелес Кингс багаас жилдээ 6 саяыг халааслана.

Макс Пачиоретти 5 жилийн 28 сая ам.доллар. Монерал Канадиенс багийн ахлагч М.Пачиореттиг Лас-Вегас хотын Вегас Голден Найтс баг жилийн 5.6 сая ам.долларын цалин өгөх гэрээтэй өөрийн болголоо.

Жеймс Нейл 5 жилийн 28.7 сая ам.доллар. Өнгөрсөн улиралд Вегас Голден Найтс багт тоглож байсан Ж.Нейл чөлөөт агент болоод байсан ба түүний Калгари Флаймз баг өөрийн болгоод байна.

Тайлер Бозак жилийн 5 сая ам.долларын 3 жилийн гэрээ. Торонто Мейпл Лифс багаас чөлөөт агент болоод байсан Т.Бозактай Сент-Луис Блюс баг 3 жилийн 15 сая ам.долларын гэрээ байгуулаад байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж