Space X-ийн анхны зорчигч Японы тэрбумтан Юсакү Маэзава

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Space X-ийн анхны зорчигч Японы тэрбумтан Юсакү Маэзава

Space X-ийн анхны зорчигч Японы тэрбумтан Юсакү Маэзава

Элон Маскийн үүсгэн байгуулсан АНУ-ын сансрын тээврийн компани болох “Space X”- ийн хамгийн анхны зорчигч Японы цахим худалдааны “Zozotown” сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Юсакү Маэзава байх болно гэдгийг даваа гаригт мэдээллээ. Өмнө нь панк хамтлагт бөмбөрчин байсан Маэзава Space X компанийн шинээр зохион бүтээж буй “BFR” хөлгөөр сарыг тойрон аялах юм байна. Тус компанийн төв байр болон сансрын хөлгийн үйлдвэр АНУ-ын Лос Анжелес хотод байрладаг. Даваа гаригт компанийн төв байранд болсон үйл ажиллагааны үеэр 1972 онд АНУ-ын Аполло хөлөг анх удаа сар луу хүн аялуулж байсан бөгөөд дараагийн сар луу аялах хүн Юсака Маэзава болж байгаа тухай албан ёсоор мэдэгджээ.

” BFR бол маш хүнд даацын сансрын хөлөг бөгөөд энэ хөлгөөр хүмүүс сар луу аялахаас гадна бүр цаашлаад Ангараг гариг руу хүн болон ачаа тээвэрлэх болно” хэмээн тэрбумтан “Тэсла” компанийн ерөнхийлөгч Элон Маск дурджээ. Маэзава энэхүү аялалдаа хэр их төлбөр төлж байгаа нь одоогоор тодорхойгүй ч Элон Маскийн хэлснээр “BFR” хөлгийг бүтээхэд түүний хөрөнгө оруулалт их нөлөө үзүүлж байгаа гэжээ. 90 минут орчим үргэлжилдэг богино хугацааны сансрын аяллууд л багадаа 200-300 мянган ам долларын өртөгтэй байдаг байна.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж