Вувузела эвдэлсэн голланд ажилгүй болов

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Вувузела эвдэлсэн голланд ажилгүй болов


NedTrain гэх голланд компанийн Харлем хотын салбарт нэгэн хүн ажилгүй болов. Тэрээр бусдынхаа вувузела хөгжмийг эвдэлсэн байжээ.

Нутгийн Haarlems Dagblad сонинд бичсэнээр 44 настай ажилтан Нельс ван Тур (Nels van Toor) энэ хөгжмийн зэмсгийг дуу нь түүнд ярвигтай байсан гэж сэтгүүлч нарт өгүүлсэн байна. NedTrain компанийн халагдсан ажилчин хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг үздэггүй нэгэн гэнэ. “Тэгээд би тэр хачин эд хаанаас гараад ирснийг мэдээгүй” гэж Нельс ван Тур ярив. Амжилттай тоглолт бүрийн дараа Голландын шигшээгийн тоглолт төдий чинээ муудаж байна гэж тэр дүгнэж байна.

Долдугаар сарын 7-нд голландчуудыг шигшээ тоглолтод шалгарсны дараа Харлемын үйлдвэрийн ажилтнууд вувузелийг компрессорт бэхэлжээ. Тэгээд л Нельс ван Тур тэр дууг нь тэвчиж чадахаа болиод бүрээг нь хөрөөдөөд хаячихсан гэнэ.

Түүнийг дарга нь дуудаад шууд ажлаас нь халсан гэнэ. NedTrain компанийн төлөөлөгч энд тайлбар өгсөнгүй. Вувузелаас болоод олон ажилчид хэлмэгдэж байна. Гэхдээ хэн нь ч бүх нийтийн баяр хөөрийг таслахаар оролдоогүй гэж сонин онцолжээ. Хүмүүс “урвагч” гэж хэлэгдэнэ хэмээн айж байгаа нь тэр гэнэ.
Вувузела гэсэн нэртэй үлээдэг хөгжмийн зэмсэг нь хуванцар бүрээ юм. Өмнөд Африкийн хөгжөөн дэмжигчид түүнийг спортын тэмцээн дээр өөрсдийн баг, тамирчдаа дэмжихдээ хэрэглэдэг уламжлалтай. Уул нь энэ бүрээг африкийнхан ширэнгэн ой, хээр явахдаа нохой сармагчин болон бусад араатнуудыг айлгах зорилгоор бүтээсэн гэдэг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид болон тэмцээнийг дамжуулж байгаа телевизийн компаниуд вувузелийн тааламжгүй дуунд нэг биш удаа дургүйцлээ гаргаж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж