Хавдрын сувилагч Ж.Уранчимэг тэнгэрт оджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Хавдрын сувилагч Ж.Уранчимэг тэнгэрт оджээ

Хавдрын сувилагч Ж.Уранчимэг тэнгэрт оджээ

Эмнэлгийн  ажилчдын ажил хаялт, суултын үеэр цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо олон нийтэд зарлаж байсан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг хоёр хоногийн өмнө бурхан болжээ.

Өрх толгойлсон,  хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан түүнийг эрүүл мэндийн салбар даяараа, Монголын ард түмэн сэтгэлийн гараа сунгасны ачаар  Энэтхэг улсын Fortis эмнэлэгт хэвтэн мэс засал нь амжилттай болсон ч саяхан Монголд ирээд удалгүй хоёрдогч хүндрэлээр нас баржээ.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ "Ж.Уранчимэгт маань сэтгэлийн дэм үзүүлсэн хүн бүрт баярлалаа. Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байсан түүний эр зориг, тэвчээр, хатуужил, өөдрөг сэтгэл, амьдралыг сөрж тэмцэж чадсан гайхалтай сувилагч таныг үүрд санан дурсах болно" гэжээ. 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж