С.Оюун намаасаа гараагүй

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

С.Оюун намаасаа гараагүй

С.Оюун намаасаа гараагүй

Иргэний Зориг намыг үүсгэн байгуулагчдын нэг, ИЗНН-ын дарга асан С.Оюун тус намын гишүүнчлэлээс гарчээ гэх мэдээлэл цацагдав. Энэ талаар өөрөөс нь тодруулах гэсэн боловч гадаадад яваа ажээ.

Харин намын дарга Ц.Ганхуягаас дээрх мэдээллийг тодруулахад тэрбээр үгүйсгэсэн юм. "Хэрэв С.Оюун намын гишүүнчлэлээсээ гарсан бол надад мэдэгдэх ёстой. Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. С.Оюун намынхаа үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвхгүй гишүүн болсон. Олон улсын усны холбоонд ажилладаг учраас цаад байгууллага нь магадгүй намын гишүүнчлэлгүй байхыг шаарддаг байхыг үгүйсгэхгүй” гэдэг хариулт өглөө.

Ш.АДЪЯАМАА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж