Нисэхээс хотын төвд ирэхэд 2 цаг зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Нисэхээс хотын төвд ирэхэд 2 цаг зарцуулж байна

Нисэхээс хотын төвд ирэхэд 2 цаг зарцуулж байна

Нисэх, Яармагт амьдардаг иргэд өглөө ажил, сургуульдаа ирэхэд амаргүй байна. Нисэхээс 7.45 цагт автомашинаар гарахад авто замд 2 цагийг зарцуулж, 10.00 цаг дөхүүлж байж, ажил, сургуульдаа ирэх болсон аж.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд зарим хөдөлгөөнийг хязгаарласан нь ачаалал үүсгэж, түгжрэл бий болгожээ.

Тодруулбал, Богд уулын арын зам, урд урсгалын замыг есдүгээр сарын 15-21-ний өдөр хүртэл, Яармагийн зам урд урсгалын замыг есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг есдүгээр сарын 20-27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг есдүгээр сарын 22-28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг есдүгээр дүгээр сарын 22-29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсноор дээрх ачаалал үүссэн байна.

Иймээс хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандаж, зохиомол түгжрэл бий болгохгүй байхыг холбогдох албаныхан санууллаа.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж