Лаосын баг Пакистаныг 3:0-ээр хожлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Лаосын баг Пакистаныг 3:0-ээр хожлоо

Лаосын баг Пакистаныг 3:0-ээр хожлоо

МХБХ-ны талбайд болж буй Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны "В" хэсгийн хоёр дахь тоглолтууд өнөөдөр явагдаж эхэллээ.

Бямба гарагт манай шигшээд 8:0-ээр хожигдсон Пакистаны баг энэ хэсгийн хамгийн өндөр чансаатай гэгдэж буй Лаосын багт 3:0-ээр хожигдов.

Ингэснээр Монгол, Лаос, Энэтхэгийн баг адил гурав гурван оноотой боллоо. Гэхдээ манай шигшээ баг нэмэх найман бөмбөгийн зөрүүгээр хэсгээ тэргүүлж байна.

Ики Ёжи дасгалжуулагчтай охидын шигшээ баг 17.00 цагаас Хонконгийн багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.

 Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж