Хоёр Солонгосын удирдагч нар уулзаж байна | News.MN

Хоёр Солонгосын удирдагч нар уулзаж байна

Хоёр Солонгосын удирдагч нар уулзаж байна

Хоёр Солонгосын удирдагч нар уулзаж байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жүн-Сок болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр өглөө /2018.09.18/Хойд Солонгосын нийслэл Пеньянд хүрэлцэн очжээ. Тэднийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон тэргүүн хатагтай Ри Сол Жу нар хүлээн авсан байна.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун нар гар барьж мэнд мэдэж, тэргүүн хатагтай нар ярилцаж байх зуур хүүхдүүд ирж цэцэг гардуулсан байна.

 

Энэхүү уулзалт гурав хоног үргэлжлэх бөгөөд ерөнхийлөгч Мүн Жэ Ин өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаа аж. Бүрэлдэхүүнд К-попын одууд, Өмнөд солонгосын бизнес магнатууд болон Samsung группийн ханхүү гэгддэг Ли Жае Ёон багтжээ.

Өмнө нь Мүн болон Ким нар хоёр удаа уулзаж байсан. Сүүлд 2007 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ну Мү-хёнь Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод айлчилж байсан ба 11 жилийн дараагаар  ерөнхийлөгч Мүн Жэ Ин  айлчилж байгаа нь энэ аж.

“Би энх тайван найрамдлыг бий болгомоор байна. Түр зуурын энх тайван биш, урт удаан ямар ч цагийн шалгарлыг тэсвэрлэх тийм л энх тайван найрамдлыг тогтоохыг хүсч байна” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос руу явахаасаа өмнө цахим хуудсандаа жиргэжээ.

Дөрөвдүгээр сард болсон эхний уулзалтаар Мүн, Ким нар Солонгосын иргэний дайныг эцэслэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. 65 жилийн өмнө дайн дууссан боловч өдгөө хүртэл хоёр Солонгос энхийн гэрээ байгуулаагүй юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2018-09-18 203.91.118.180

80-д оны залуучуудаас ганц гайгүй толгой нь ажиллаж яваа нь энэ хойд Солонгосын залуу даа

Зочин 2018-09-18 202.9.42.18

Ну мү хён нь амиа хоролсон хө 2 уулаа биш. Эвтэй болоод нэгдэхэд дэлхийг айлгасан хүчтэй улс болно бусад нь айхдаа эвлэршүлдэггүй чулуу хаяад баясаад сууж бдг. Ялангуяа АНУ !!!

Цэлцэгнүүр 2018-09-18 120.16.114.154

Өмнө нь цэлцэгнүүрийн аавтай нь гар аа өргөөд зогсож байгаа Өмнөд Солонгосын 2 ерөнхийлөгч амиа хорлож өнгөрцгөөсөн байх аа?! Мүүнийг явуулчих вий дээ...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж