МҮЭ-ийн ялалт мэт ялагдал | News.MN

МҮЭ-ийн ялалт мэт ялагдал

МҮЭ-ийн ялалт мэт ялагдал

МҮЭ-ийн ялалт мэт ялагдал

Багш нар ажил хаялтаа зогсоов. Баяр хүргэх ёстой юу. Ажил хаясан багш ажил хаяагүй багш нартайгаа яаж уулзаж, мөнгөнд шавийнхаа ирээдүйгээс илүү хайртай багш сурагчтайгаа хэрхэн учирч байгаа “халуухан” мөчийг харах таашаалтай ч хэрэг биш. Монголын багш нар бүгдээрээ ажил хаясан хэрэг биш боловч энэ удаагийн ажил хаялт багш болгонд хамаатай. Ажил хаялтын дүнд ирэх онд багш нарын цалинг 20 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болж “ялалт” байгууллаа. Уг нь Засгийн газраас 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулж найм орчим хувиар уялдуулах байсныг үргэлжилсэн ажил хаялтын дүнд 20 орчим хувьд хүргэхээр болов. Яг ялалт мэт санагдаж байгаа биз. Гэвч эдийн засаг халах эхний шинж тэмдгүүд илэрч буй энэ өдрүүдэд энэ ялалт эгэл багшийн өрх гэрт инфляцийн ачаалал үүрч ирнэ. Нүдэн дээр илт нэмэгдэх инфляцийн ачаалал, хүлээлт нь нүдэнд үл харагдах байдлаар хэрхэн өрнөдгийг цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаясан багш нар маань бүрэн дүүрэн мэдэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд өнөөгийн удирдлагууд нь “эрх барьж” байгаа хугацаандаа гишүүдийнхээ төлөө юу хийсэн, хэдэн удаа цалин нэмүүлсэн, нийтлэг эрх ашгийнх нь төлөө ямар алхсан зэргээ гишүүдээрээ дүгнүүлж улиран ажиллах эсэхээ шийддэг. Тиймээс энэ удаагийн ажил хаялтыг зохион байгуулсны дүнд тэд гишүүдээсээ “Онц” дүн авах нь маргаангүй биз ээ.

Үнэн хэрэгтээ Засгийн газар яагаад “инфляцийн түвшинтэй уялдуулж ойролцоогоор найман хувь” гэж хэлээд байсныг ирэх өдрүүд бодитойгоор харуулах нь дамжиггүй.

Энэ удаагийн ажил хаялтын хохирогчид нь зөвхөн арван өдрийн хичээл завсардсан 80 гаруй сургууль, 27 цэцэрлэгийн сурагчид ч биш, нийгэмд үзүүлж буй жишиг, эдийн засагт үзүүлэх сөрөг дагаврын хувьд дэндүү “хүртээмжтэй”. Тэр хэрээрээ аюултай. Монголд өргүй өрх нь төрийн албан хаагчийнх л байна гэнэ. Төрийн албан хаагчдынх дотроо багш нар л маш бага цалин аваад байсныг, энэ удаагийн ажил хаялтаар цалингийн зөрүүг арилгасан гэцгээж байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар нийт хүн амын 31 хувь нь ядууралтай байна гэсэн статистик тоо баримт байдаг. Ядуурлын гол шалтгаан нь өрийн дарамт. Өрийн дарамтад ороод байгаа гол хүчин зүйл нь ипотекийн зээл. “Багшгүй айл”-д ипотекийн зээл байдаг гэдгийг тэд ойлгохыг ч хүссэнгүй.

Монголын өрхийн өр сүүлийн таван жилд хоёр дахин өсч, өрхийн өр өсөхийн хэрээр макро шоконд өртөх эмзэг байдал нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдалд аюул занал учраад байна. Энэ бол багш нар бага цалин авдаг учраас ипотекийн зээлээ төлж чадахгүй байна гэдгээс тэс өөр хүрээг хамарсан эрх ашиг байгаа биз. Цалин, тэтгэврийн зээл 2017 онд 40 хувиар өссөн. Энэ бол Засгийн газар сайн ажилласных биш, эдийн засагт аюулын харанга дэлдэж байгаагийнх. Орлого бага байна. Өрхийн орлогыг нэмэхийн тулд зоригтой арга хэмжээ авахгүй бол цалин, тэтгэврийн зээлийн энэ өндөр дүн багасахгүй.

Төлбөрийн чадваргүй төгрөгөөр яах юм бэ. Төлбөрийн чадвар гэдэг маань бидний мэдэх, мэдэхгүй Инфляци. Гэтэл үүнтэй хамааралтай цалин нэмье гэхээр хамааралгүй нэмүүлнэ гэсээр учрыг нь ч ололгүй ямар ч байсан 20 хувь хүртэл нэмэгдүүлнэ гээд зарлачихлаа. Хүн хүссэнээ сонсдог. Тэгвэл “Цалин 20 хувь нэмэгдэх нь” л гэж сонсоно. Хэн сонсоно гээч. Багш нарын гэр бүлийн хоолны ширээн дээрх бүх зүйлийг нийлүүлэгчид, тэдний гэр бүлийн машины хэрэглэдэг шатахууны л үнэ нэмэгдэх үү. Үгүй, нийтээрээ нэмэгдэнэ. Багш нар Монгол төгрөг хэрэглэдэг. Багш нарын цалинг нэмэхэд төгрөгийн чадвар буурлаа, тэр төгрөгийг Монгол орон даяар хэрэглэж байгаа гээд бодохоор Үйлдвэрчний эвлэл ялсан байна уу, ялагдсан байна уу.

Одоо яах вэ. Багш нарын үйлдвэрчний эвлэл дахин жагсаад, эсвэл ажил хаяад “Төгрөгийн төлбөрийн чадварыг нэмэгдүүл” гэж шаардах уу. Аль эсвэл мөнгө хэвлэхийг шаардаж Монголбанкны өмнө суулт хийх үү. Нэг иймэрхүү ялалт, ялагдал Монголын Засгийн газар ба Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын өмнө өрнөөд өнгөрлөө. Үйл явдал “дууссан”. Санасандаа хүрч цалин нэмүүлсэн. Цаашаа яаж амьдрах вэ гэдгээ даанч бодсонгүй.

Сүүлийн 20 гаруй жилд хамгийн удаан хугацаанд Сангийн сайдаар ажилласан Ч.Улааны  “Нэг хувийн инфляци ч иргэдэд дарамт учруулдаг” гэснийг, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Инфляцийн түвшнээс илүү хувиар, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулахгүйгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө нь их болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ л гэсэн үг. Өр ямар хэмжээний дарамт учруулдгийг бид өөрсдөө мэдэж байгаа шүү дээ” гэж учирласныг “Цалингийн төлөөх тулаанд ялагсад”, иргэдийнхээ сурах эрхийг олж өгөхийн тулд төгрөгийн ханшийг унагахаас өөр арга олоогүй Засгийн газар хаана хаанаа бодох л хэрэгтэй. Түүхэнд кэйс болж үлдэх ийм шийдлийнхээ хариуд ТӨР “Ажил хаялтаа түр зогсоолоо” гэдэг тайлбарыг л сонсч үлдлээ шүү.  Харин төгрөгийн чадварыг бууруулсныхаа хариуцлагыг хэн нь хүлээх вэ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-09-18 32.97.110.58

Хүрэлбаатар харин маш сайн байгаа. Цалинг инфляциас ахиулж нэмж болохгүй. Эхний ээлжинд улсын цэцэрлэгийг төлбөртэй болгож тэр мөнгөөр нь цэцэрлэгийн багш нарыг цалинжуулах нь зөв. Хувийн цэцэрлэгт өгөх хувьсах зардлыг бүр болих хэрэгтэй. Яваандаа дунд сургуулийн ахлах ангийг төлбөртэй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-18 202.126.89.249

ЭНЭ ХОГЫН ЮМ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧҮҮ !!! ХҮМҮҮСИЙГ ТУРХИРАХЫН ШААРДЛАГАГҮЙ БАЙХ ШҮҮ !!! ХУЛХИ АРДЧИЛАЛЫН ЗАХИАЛГАТ НОХОЙ БАЙНА !!!

Avatar

иргэн 2018-09-18 32.97.110.58

Хүрэлбаатар харин маш сайн байгаа. Цалинг инфляциас ахиулж нэмж болохгүй. Эхний ээлжинд улсын цэцэрлэгийг төлбөртэй болгож тэр мөнгөөр нь цэцэрлэгийн багш нарыг цалинжуулах нь зөв. Хувийн цэцэрлэгт өгөх хувьсах зардлыг бүр болих хэрэгтэй. Яваандаа дунд сургуулийн ахлах ангийг төлбөртэй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-18 103.229.122.230

Сэтгүүлч ээ, битгий яс хаяад бай. Энэ улс оронд чинь цалин нэмэх мөнгө алга, багш нар ухамсарлаж шат дараатай цалин нэмэхийг зөвшөөрч… Тэгэхээр хэн хэнд нь хожоотой наймаа болсон гэж үзэж байна. Танай хүүхэд харин ажил хаялт зарласан сургуульд сурдагсан бол ийм зүйл бичээд суухгүй л байсан нь лавтай

Avatar

Өнөөдөртөө 2018-09-18 182.160.34.137

учир зүггүй ялах гэж " Большевик " – доод юүхэв, тийм ээ, Оргилмаа! Гурав дөрвөн сургуулиас ердөө л 12 нь ажил хаясан гэж " Сайд " гуай мээкааддаг шиг юм болно!

Avatar

zochin 2018-09-18 202.9.43.219

цалин нэмээгүй байх үед ч инфляци 8 гаран хувь бгаа бздээ.энэ цалин нэмэхээр л юмны үнэ өсдөг гэсэн худлаа тархи угаалтаа одоо зогсоо.эдийн засаг өсөж бна!!!!?????

Avatar

Зочин 2018-09-18 49.0.141.65

Инфляци өснө гэдгээр цалингийн өсөлтийг ач холбогдолгүй зүйл болгох гээд хэрэггүй . Ипотекийн зээлийн төлбөр тогтмол байгаа. Цалин өсөх тусам инфляци өссөн ч хамаагүй зээлийн төлбөрөө төлөх чадвар дээшилнэ. Цалингийн өсөлтийг дагаад төгрөг үнэгүйдэх гээд байгаа бол банкныхан өөр арга замаар үнэгүйдлээс аврах замаа олох ёстой

Avatar

ЗОЧИН 2018-09-18 103.57.92.65

ХӨӨШ – ХҮНИЙ БИЧСЭН КОММЕНТИЙГ ГАРГААЧ

Avatar

Зочин 2018-09-18 202.21.106.122

GARGATSAN L BNA SHDEE

Avatar

ЗОЧИН 2018-09-18 103.57.92.65

ШАЛИХ ЮМГҮЙ , НЭМСЭН ТӨДИЙХӨН ХЭДЭН ТӨГРӨГ ӨГЧИХӨӨД ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДЛӨӨ ГЭДЭГ – ТЭРЭН ШИГ ХУДАЛ ЮМ БАЙХГҮЙ . $ – ЫН ХАНШ АЖИЛ ХАЯАХААС ӨМНӨ УНАСААР Л ИРСЭН , ОДОО Ч УНАСААР Л БАЙНА .

Avatar

Irgen 2018-09-18 103.206.195.163

Ene yamarch utgagyi ajil hayalt bolloo, hairan tsag zav, nerve. Yilldverchdiin evlelt shalgalt, avudit oruulah heregtei. Hamgiin etsest ni bagsh nar l doromjluulaad l duuslaa. Ene metiin mungnii setguulchided… Hedhen jiliin umnu shuuhiin erunhii gazar ni bid nar delhiin jishgeer tsalin avhad yaadag yum geed heevneg yariad suuj bhad tednees havgyi chuhal salbar boloh emch, bagsh nar ni ingeed doromjluulaad baij bh gej. Ariachdee…

Avatar

Irgen 2018-09-18 43.243.161.23

Teneguud yag ur dun garah gej bhad hulhiduulchih yumdaa hoorhii. Ingej hoyoriin hudlaa temtsej uls torchidiin togloom bolj bhaar ankhnaasaa l ajil hayahgui bsiin. Haysan bol haysan shig l hayah bsiin. Archaagui bagsh nar ingeed bj bhdaa taarna.

Avatar

Бухимдаа 2018-09-18 124.158.109.140

Энэ жилийн ажил хаялт хэтэрхий ужиг юм боллоо. Үүний цаана улс төрийн урт гар оролцоогүй гэхэд хэн ч итгэхгүй. Засагийг унагах гэсэн гадаад дотоодын урт гар… ҮЭ олон түмэнд нэрээ барсаны баталгаа боллоо. Ирэх сараас бүх юмны үнэ суга өснө…

Avatar

Эрдэнэбат 2018-09-18 66.181.167.198

Амгаланбаатар Засгийн газраас мөнгө авч багш нарын ажил хаялтыг зогсоосон. Багш нарын цалин дээр 13000 төгрөг л нэмэгдэнэ. Үүнийг задлаад үз

Avatar

Эрдэнэбат 2018-09-18 66.181.167.198

Амгаланбаатар Засгийн газраас мөнгө авч багш нарын ажил хаялтыг зогсоосон. Багш нарын цалин дээр 13000 төгрөг л нэмэгдэнэ. Үүнийг задлаад үз

Avatar

Зочин 2018-09-18 66.181.167.198

Амгаланбаатар Засгийн газраас мөнгө авч багш нарын ажил хаялтыг зогсоосон. Багш нарын цалин дээр 13000 төгрөг л нэмэгдэнэ. Үүнийг задлаад үз

Avatar

Irgen 2018-09-18 64.119.16.245

Энэ багш нар чинь мөнгө л өгчих тэгвэл хэдэн ч хүүхэд байсан сургана ч гэх шиг.Өмнө нь сургаагүй л гэсэн үг биздээ.Одоо бүр даварцан илүү хүүхпийн тоогоор мөнгө авна үүний ьулд хувийн сургуулиудыг болиул гэнээ.Ёоо ачааллаа дийлэхгүй бүгдэд нь хүрч ажиллаж чадахгүй байгаагаас боловсрол муу байгаа гэсэн худлаа юм биш үү

Avatar

Зочин 2018-09-18 66.181.166.196

Ямар ичмээр юу биччихсэн юм бэ.

Avatar

Зочин 2018-09-18 43.228.129.131

Ямар тэнэг дүгнэлт хийгээ вэ, яг үнэндээ багш нарын цалин өрөвдмвөөр бага хэмжээтэй нэмэгдэж байгааг мэдэх үү? одооо нэмж байгаа 12 хувь нь 50 орчим мянган төгрөг л болж байгаа. Багш нарт 50 мянган төгрөг илүү өглөө гээд монгол улсын эдийн засаг сүйрэх ухааны юм бичсэн байх юм.

Avatar

иргэн11 2018-09-18 180.149.96.90

Манайх шиг нээлттэй зах зээл биш ЧЭНЖ-ийн зах зээлтэй улсад бүх юмны үнэ 20 хувь өснө гээд боддоо.. тэр 50-ийг нэмүүлснээсээ долоон дор болж, тэр 20 хувийн ачааллыг бүх хүн үүрнэ. тэгэхээр хэнд нь хохиролтой байна гээд бод… гэж хэлэх гээд байна шүү дээ наад хүн чинь

Avatar

Зочин 2018-09-18 27.123.213.2

Багш мэргэжил гэж та нарын нүдэнд харагдаж чихэнд чинь сонсогдож байгаа шигээ тийм зүйл биш гэдийг БАГШ хүний нарийн мэргэжлийг мэдрээгүй байж яагаад ингэж олон юм хуцацгааж багшид буруу тохно вэ хүмүүсээ БАГШ бол хүүхдийн эцэг эхээс илүү тухайн хүүхэдтэй ажилладаг, зөв хүн болоход төлөвшүүлдэг ганц хүчин зүйл шүүдээ

Avatar

Иргэн 2018-09-18 66.181.168.220

Монголчууд хэдий болтол инфляцаас айж дэлхий нийтээс хамаагүй бага цалингаар амьдрах юм бэ.Иргэд ядуу байвал хэдхэн улстөрчдөд ашигтай.Энэ Оргилмааг арай гайгүй гэж бодсон хачин этгээд байна.Хэний гар хөл болж давхиад байнаа.Хятадыг больё, Орос гэхэд л хамаагүй урагшаа ахиад явчихлаа.

Avatar

Зочин 2018-09-18 202.21.98.178

Jinhene ys xayj turhirana gedeg chinie ene baina daa. Ehniih ni heden uguulberiig unshaad tsaashaa unshmaargui sanagdav. Mungund shaviihaa ireedui gees iluu hairtai ch geh shig hmm. Mongolchuudiig Mongoloor ni alaltsuulax gadnii bodlogiin zolios bolson xumuus neg negniigee turxirch setguulchid xeden togrog ogson bolood l ys xayaad l saixaan saixan. Setuulchid ni yaxav xunii zaxialgaar xeden togrog avaad um bicheed taviad baidgiin baij bagsh nar zailuul 500k togrogiin tsalingaaraa yaj amidrax ve

Avatar

Зочин 2018-09-18 202.9.42.191

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БОЛ ШИВШИГИЙН ГАЗАР. ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. БҮГД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЖҮЖИГ АРД НЬ ХЭДХЭЭН ЗАВШИГЧИД БАЙДАГ. БАГШ НАР БОЛ ЗАВШИГЧИД БИШ ДАГАН БАЯССАН ТЭНЭГҮҮД. ДАРАА ТА НАРЫГ ХЭН Ч ҮЛ ТООНО.

Avatar

Зочин 2018-09-18 103.26.195.252

Жонхугаас бүх өр тэглэнэ гэж амлалт яасан харин нэхэж жагсах хэрэгтэй байна?

Avatar

зочин 2018-09-18 59.153.115.246

Админаа сэтгэгдэл алга болчоод байна. Энэ тухай өөр газар бичихээс

Avatar

Зочин 2018-09-18 59.153.115.246

Манай Үйлдвэрчний эвлэл гэж сул дорой байгууллага бий. Хааяа ажил хаягчидтай нэгдэнэ.\nӨөр онцын хийсэн юмгүй. Гэтэл цаана чинь хувийн компаниуд ажилчдынхаа цалинг хэдэн сараар өгөхгүй\nард нь хөдөлмөрийн хүний үр хүүхэд гэр бгл хоосон хонож байхад хээв нэг юү ч болоогүй мэт явна.\nИйм ажил олгогчид маш их байгааг мэдсээр байж.

Avatar

Зочин 2018-09-18 202.9.41.213

Улс орноо бодоогүй шийдвэр байлаа,зөв бичжээ

Avatar

Зочин 2018-09-18 27.123.213.2

Багш мэргэжлийн нарийн зүйлийг мэдрээгүй байж багш нарыг доош нь хийх шаардлага байхгүй шүү

Avatar

Zochin 2018-09-18 107.77.211.212

Ooyo. Yamar teneg yum bichdiim be. Ehniih ni heden uguulberiig unshaad tsaashaa unshmaargui sanagdav. Mungund shaviihaa ireedui gees iluu hairtai ch geh shig hmm. Jaahan suugaad nuhatstai bodood tal talaas ni dugneed daraa ni bichdegiig yum bhdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж