Ньюс хөтөч: "ОХУ, Монгол, БНХАУ-ын тинк танк олон улсын форум болно

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "ОХУ, Монгол, БНХАУ-ын тинк танк олон улсын форум болно

Ньюс хөтөч: "ОХУ, Монгол, БНХАУ-ын тинк танк олон улсын форум болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • “Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр өдөр үргэлжилнэ. Холбоо барих утас: 99002019
  • ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнөөдөр "Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь" үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулах гэж байна. Өглөө 9 цагаас автобус явна. Холбоо барих утас: 99287297
  • СЗХ-ны орон нутаг дахь төлөөллийг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар, бүртгэл эрхэлсэн мэргэжилтнийнхээ хамт хэрэгжүүлдэг юм. Орон нутгийн төлөөлөгчиддөө Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн G-Mobile компанийн байрны 302 тоот танхимд болно. Холбоо барих утас: 88861126
  • Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно. Холбоо барих утас:88010867 94004433
  • Цахим эрүүл мэнд- Цахим Монгол олон улсын зөвлөгөөн Corporate Hotel and Convention Centre, Ulaanbaatar Hall болно.
  • “Номын сангийн алсын хараа – 2018” үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно.
  • Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордон, 405 тоотод эхэлнэ. Холбоо барих утас: 8090-7991, 8811-1046
  • Хүүхэд өдөрт 4-6 цагийг сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийг бүх талаараа хамгийн аюулгүй орчин байлгахын тулд эцэг эх, багш удирдах ажилтан нийгмийн бусад төлөөллүүд юу хийх ёстой талаар "ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" удирдах ажилтны сургалтын үеэр ярилцах болно. Зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана. Холбоо барих утас:  99058414

10.30

  • “Монгол улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь, Хөдөө аж ахуйн бодлогын талаарх санал, сургамж” сэдэвт лекц ХААИС-ийн “Хатан Туул” театрт болно. Япон улсын ХАА, Ой, Усны сайд асан, бодлого төлөвлөгч Тоа Соокен, Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Такэбэ Цүтомүд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох ёслол болно. Холбоо барих утас 99287297

11.00

  • Шангри Ла дээр метаны хийн хайгуул хийх, ашиглах чиглэлээр Австралийн компани, Ашигт малтмал газрын тосны газартай гэрээ байгуулна
  • Төрийн ордны Иргэний танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид ирж оролцох талаар хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих утас:  98105505, 99237736

13.00

  • УГТЭ-ийн эмнэлзүйн ур чадварын тэнхимд "Туслах сувилагч" нарын үзүүлэх сургалт болно.
    Холбоо барих утас: 99970071

14.30

  • Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй 3 төслийн нээлт болно. Нийт 5 мянган еврогийн санхүүжилттэй эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Нээлтийн арга хэмжээ Бест Вестерн Туушин зочид буудал, 5 давхар, Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 99993254, 99743441

17.30

  • Италийн Рагуза хотод жил бүр зохиогддог олон улсын 27 дахь ИБЛА Гранд Прайз 2018 уралдаан (2018 IBLA GRAND PRIZE – 27th Annual Music Competition & Festival, July 20 – July 25, Ragusa – Ibla, Sicily) 2018.07.19-07.25-нд боллоо. IBLA Grand Prize – 2018 уралдааны шагналтнуудын концерт 2018.09.18-ны 17.30-аас Монгол Улсын Консерваторийн Б зааланд эхэлнэ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж