Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод орших үндэсний музей галд шатсан хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр болсон билээ. Хоёр зуун жилийн түүхтэй Рио институт нэг шөнийн дотор үнсэн товрого болж хувирсан Бразил улсын хувьд гүн эмгэнэл юм. Галд музейн 20 сая гаруй зууны түүх өв соёлыг хадгалсан эдлэл хэрэгсэл, хувцас, динозаврын чулуужсан яс зэрэг үнэлж баршгүй олон зүйл устсан. Мэргэжилтнүүд одоо болтол гал юунаас гарсныг тодорхойлж чадаагүй байгаа юм.
Үндэсний музей бол биднийг хэн, хаанаас үүссэн болохыг таниулж мэдүүлэх өргөө тиймдээ ч түүх соёлын өв болсон дурсгалт зүйлсийг хадгалж үеийн үед толилуулж дэлхийн түүхтэй хүмүүсийг холбох гүүр болдог. Бразилын түүхийн музей шатсан нь дан ганц Бразил улс ч гэлтгүй дэлхийн улс орнуудын харуусал. Ром улсын помпейн үеийн фреск уран зураг, Египетийн фараонуудын бунхны зураг, Грекийн эртний ваар сав суулга, ховор нандин эрвээхэйн цуглуулга болон 3.2 сая жилийн түүхтэй чулуун зэвсгийн үеийн олдвор Лузиа эмэгтэйн гавалын яс зэрэг олон үзмэрүүд устаж үгүй болсон.
Эдгээр үнэт олдворуудыг дахин сэргээх ямар ч боломжгүй. Үүрд устаж үгүй болсон. Тэгвэл интернетийн танин мэдэхүйн толь бичиг гэгдэх Википедиа сайт Бразилын үндэсний музейд шатсан олдворуудын фото зургийг цуглуулах аян нь эхлүүлжээ. Гал гарахаас өмнө Бразилын үндэсний музейд зочилж үзмэрүүдийн зургуудыг авсан байсан аж.
Одоогийн байдлаар архивлах ажил эд өрнөж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өөрсдийн зургаа илгээж байна.
“Бразилын үндэсний музей шатсан нь тун харамсалтай. Бидний санаачилж буй төсөлд хүмүүс гар бие оролцож өөрсдийн дарсан зургуудаа илгээхийг аминчлан хүсч байна” хэмээн уг төслийг удирдаж байгаа Викимедиагын гүйцэтгэх захирал Катерин Махер уламжилжээ.
“Бид аль хэдийн мянга гаруй зураг хүлээн авсан. Гэхдээ 20 сая үзмэр, олдворыг тогтоож илрүүлэхэд хүндрэлтэй учирч байна гэж төслийн хянагчид мэдэгдсэн байна. National Geographic, ЮНЕСКО болон Францын Засгийн газар музейг дахин сэргээн байгуулахад туслах болсноо мэдэгдсэн ч зүгээр л нэг фото зургийн үзмэрүүд хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаж чадахгүй хэмээн эмээж байгаа аж. Тэгсэн хэдий ч дэлхийн түүхийг хүмүүс цахим хэлбэрт баримтжуулахаар шаргуу ажиллаж байна.
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ