80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна | News.MN

80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

“Ньюс агентлаг” УИХ-аар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг ‘Хууль төрсний дараа’ буландаа тоймлон хүргэж байна.

Эдүгээгээс 80 жилийн өмнө түүхэндээ хамгийн олон хүн буюу тухайн үеийн Монгол Улсын нийт хүн амын таваас илүү хувь нь цуст аллагын золиос болж, харгис хэрцгий яргалалд өртөн хорвоог орхисон юм. Энэ бол улстөрийн хэлмэгдүүлэлт.

1939-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт  36 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга орчим нь цагаатгагдсан. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгааг тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээс харж болно. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан. Тэгвэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 18558 иргэнд 19 тэрбум 820 сая төгрөг олгож, амьд байгаа хэлмэгдэгсэд болон тэдний эхнэр, нөхөр болох нийт 153 хүнд орон сууц, 208 хүнд орон сууцтай дүйцэхүйц хэмжээний нөхөн олговор олгож байжээ.

Хэлмэгдэлд зөвхөн тухайн хүн өөрөө өртөөд зогсоогүй биеийн болон эд хөрөнгө, сэтгэл оюун санааны залхаан цээрлүүлэлтийг хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, удам хойч үед нь халдаан хэрэглэснээрээ түүний уршиг, үр дагавар хэмжээлшгүй их байсан юм.

Хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд өнчрөл хагацал, өлсгөлөн, хавчлага гадуурхалт гээд өөрсдийн биеэндээ ахадсан хүнд зовлонг туулж, бие сэтгэлийн мөнхийн айдас, түгшүүр, дарамт хавчлагын дунд ид сурч боловсрох, хийж бүтээх насаа илээсэн. Тэр үед бага насандаа хүчирхийлэлд автаж, аврал эрэх ч эрхгүй доромжлогдсон тохиолдол ч цөөнгүй байсан гэдэг. Энэ их зовлонг нь хожуу ч гэсэн нимгэлэхийн тулд төр нөхөн олговор олгодог болсон.

Уг хуульд оруулсан өөрчлөлтөөр “цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчид 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгох нь зүйтэй” гэж  тусгасан. Одоогийн мөрдөгдөж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговроос ямар нэг суутгал, татвар хураамж авахгүй байх зохицуулалттай.

Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-18 66.181.179.33

СЭТГЭГДЭЛ ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2018-09-18 66.181.179.33

ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТУХАЙН ҮЕД ОРОН СУУЦАА ХУРААЛГАСАН БОЛ 80, 40 САЯ ТӨГРӨГ ӨГӨХӨӨР ЗОХИЦУУЛСАН БИЛЭЭ. ГЭТЭЛ СЭТГҮҮЛЧ ГУАЙ БҮХ Л ХЭЛМЭГДСЭН ХҮНД ДЭЭРХ МӨНГӨ ОЛГОХООР БОЛСОН МЭТЭЭР БИЧИЖ ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛСЭН БАЙНА. ТЭР ҮЕД ОРОН СУУЦТАЙ ХҮН ТООТОЙХОН БАЙСАН БИЗ, ХАРИН 60-90 ОНЫ ХООРОНД НАМЫН ШИЙТГЭЛЭЭР ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС ОРОН СУУЦТАЙ БАЙСНЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ТЭГЭХЭЭР ТЭР ХҮМҮҮСТ Л ЗОРИУЛСАН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ОЙЛГОХ БАЙХ. ЭНЭ ОЙЛГОЛТ ЗӨВ ҮҮ, МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ЗӨВЛӨӨД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ.

Avatar

Зочин 2018-09-18 64.119.25.115

Зевхен лам байсны телее буудуулж vхэх юмуу 10 жил хоригдох нь зев юмуу энэ доор серег сэтгэгдэл бичээд байгаа хvнээ? Тэр vед Монголын эрэгтэйчvvдийн дийлэнх нь лам байсан. Эрэгтэй байсныхаа телее МАН-ын бууны нохой ногоон малгайтны гарт тамлуулж алуулах нь зев юмуу тэгээд? Бaраг бvгд лам байсан. Хэлмэгдэж хоригдоод гарч ирсэн залуу лам нарыг заавал эхнэр авч хар хvн бол, тэгэхгvй бол буцаагаад хорино гэж байсан тvvхтэй юм билээ. Серег сэтгэгдэл бичсэн троллын евее нь буудсан ногоон малгайт юмаа?

Avatar

Заяа 2018-09-18 202.179.24.209

өвөг эцэг Г...овогтой Ц... 42 настай. 1938 оны 1-р сард хувьсгалын эсэргүү хэрэгт буруутган баривчилж 30 хүрэхгүй хоногийн дотор ял тулган цаазаар авсан. Ц нь тэр үед өөрийн Улиастайн дэргэдэх Буян залбирахын хийдэд гэвш цолтой гэсгүй тушаалтай байсан. Хөрөнгө гэвэл нэг гэр нэг хашаа. Эхнэр ...-ийн гэдсэнд миний эцэг 9 сартай байсан. Эцгийн талын хайр халамж байхгүй өссөн нь 80 настай хүнд одоо хүртэл мэдрэгддэг. өвгөн аав одоо цагаадсан..

Avatar

1+ 2018-09-18 202.131.233.251

Тухайн үед лам сахил хүртэж гэр бүлгүй байсан, юун хүүхэд. Хэдэн хүн энэхүү 80 ба 40 сая төгрөгийн нөхөн олговор авах юм бол? Тооцоо судалгаа байна уу? Байхгүй хүний өмнөөс мөнгө авдаг туршагтай хүмүүс олон шүү!

Avatar

Зочин 2018-09-18 43.228.129.229

Odoogiin shuuh zasaglal 85 huvitai helmegduulelt hiij bna

Avatar

Зочин 2018-09-18 202.21.106.134

ЭНЭ ҮХСЭН ЛАМ НАРЫГ ӨРӨВДӨХ АСУУДЛЫГ ШУУД ЗОГСОО...ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАХ САНАА ЯВААД БАЙНА ТУХАЙН ҮЕИЙНХЭЭ ХУУЛЬ ДҮРЭМД ЗАХИАГДААД ЯЛ АВСАН БАЙЖ ТААРАА ...ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ ҮХСЭН НЬ ҮХСЭНЭЭРЭЭ АМЬД АМЬДААРАА НЭГ ЧИГТЭЙ ЯВМААР ЮМАА ТӨР ҮНЭН ДАМПУУРЧЭЭ...ЭНЭ АНУ-Н ХИЙСЭН ХАГАЛАН БУТГАЛТ...

Avatar

!!!!!!!! 2018-09-18 66.181.160.116

Хөөе, нөхөөр чи!! Хаанаас гарч ирсэн мутант вэ чи?? Өвчтэй юм уу, хаашаа юм чи?? Наад бичсэн юмныхаа учир холбогдол, үр дагаврыг ч ойлгохгүй байж зааван шүлсээ үсчүүлэхээ боль чи!! Үхсэний чинь АНУ! энд ямар хамаа байна?? Эсвэл чи оросын угаадасны нохой юм уу???

Avatar

дорж 2018-09-18 202.126.89.126

энэ их мөнгө тараалтаа зогсоомоор юм бидээрээ л зовсон бол зовсон шүү дээ

Avatar

Зочин 2018-09-18 202.126.89.126

энэ их мөнгө тараалтаа зогсоомоор юм бидээрээ л зовсон бол зовсон шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж