Наймдугаар сард Оросын банкууд өмнө байгаагүй олон тооны кредит карт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Наймдугаар сард Оросын банкууд өмнө байгаагүй олон тооны кредит карт гаргажээ

Наймдугаар сард Оросын банкууд өмнө байгаагүй олон тооны кредит карт гаргажээ

Энэ оны наймдугаар сард оросууд банкнаас нэг сая орчим кредит карт захиалан авсан нь өмнө байгаагүй рекорд үзүүлэлт болсныг Үндэсний кредит зээлийн хорооны хэвлэлийн алба РИА Новости-д мэдээлжээ.

“2018 оны наймдугаар сард нэг сая ширхэг шинэ кредит карт гаргасан нь өмнөх 2017 оны мөн үетэй харьцуулахад 56,8 хувь өссөн үзүүлэлт юм. 2017 оны наймдугаар сард 640 мянган ширхгийг гаргаж байжээ. Энэ Үндэсний кредит зээлийн хорооны түүхэнд байгаагүй рекорд юм” хэмээн хэвлэлийн албаны мэдээнд дурдсан байна.

Хамгийн олон картыг Москва хотын банкууд гаргасан байна. Зөвхөн Москва хотод гэхэд 62,2 мянган кредит карт захиалжээ. Москва муж 47,7 мянга, Краснодар муж 33,9 мянга, Свердловск муж 33,8 мянга, Санкт-Петербург хот 33,7 мянга, Башкортостанд 30,5 мянган иргэн шинээр кредит карттай болжээ.

Үндэсний кредит зээлийн хороо нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж