Англид ургийн хүйс тодорхойлогч тест хэрэглэхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Англид ургийн хүйс тодорхойлогч тест хэрэглэхийг хориглолоо

Англид ургийн хүйс тодорхойлогч тест хэрэглэхийг хориглолоо

Англи улсад жирэмсний эхэн үед хүүхдийн хүйсийг тодорхойлдог тестийг хэрэглэхийг хориглосон байна. Энэ төрлийн тестийг хэрэглэснээр дауны синдромтой хүүхэд төрөх магадлал өндөртэй байдгаас гадна зарим шашны үзлээс шалтгаалан эцэг эхчүүд охин хүүхдээ голох явдал гардаг байна. Ургийг хүйсээр нь гадуурхаж үр хөндөлт хийлгэх нь хууль бус үйлдэлд тооцогддог. Ямар ч эмэгтэй жирэмсний дунд үе буюу 16-20 долоо хоногтойд хэт авиан шинжилгээгээр ургийнхаа хүйсийг тодорхойлуулах боломжтой. Шаардлагатай тохиолдолд  жирэмсний эхэн үед Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвөөс эцэг эхээс нь цус болон хэт авиан шинжилгээ авч ургийн гажгийг тодорхойлдог байна. Тус төвөөс шалгалт явуулсны үр дүнд хэд хэдэн вэбсайт дээрх тестийг онлайнаар 170 орчим еврогоор зарж байгааг илрүүлжээ.

Зарим хувийн эмнэлгүүдэд  ийм тест 150-200 еврогоор зарагддаг байна. Мөн шуудангаар дусал цусаа явуулахад цуснаас нь шинжилгээ авч хариуг нь гэрт нь шуудангаар хүргэдэг үйлчилгээ ч байдаг ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж