Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-160 онгоцоор Саратов мужаас Чукотка руу ниссэн тухай Оросын телевизийн "Звезда" суваг мэдээллээ.
Нислэгийг өнгөрсөн наймдугаар сард үйлдсэн бөгөөд нийтдээ 8000 километр замыг туулсан байна.
“Буцах замдаа Хойд туйл дээгүүр нисэх даалгавраа амжилттай биелүүлсэн” хэмээн телевизийн нэвтрүүлгээр ярьж, нислэгийн үеийн дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “цагаан хун” /Ту-160-ыг ингэж нэрлэдэг/ Анадырийн онгоцны буудалд буусан хэмээн мэдээлж байсан юм. Анадырь бол Оросын зүүн хойд зүгийн Берингийн тэнгисийн боомт хот юм.
Ту-160 бол дуунаас хурдан, Орост төдийгүй дэлхийд хамгийн томд орох пуужин тээвэрлэгч онгоц юм. Онгоцыг 1970-аад онд Туполевийн нэрэмжит онгоцны үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ