26 хувьцаат компанийн 457,420 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

26 хувьцаат компанийн 457,420 хувьцаа арилжжээ

26 хувьцаат компанийн 457,420 хувьцаа арилжжээ

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 457,420 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH+7.57%) болон "Жинст Увс" ХК (JIV+4.03%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК (UYN-15.00%) болон "Хөх Ган" ХК (HGN-11.98%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 140 ширхэг үнэт цаасыг 14.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 19854.65 нэгж болж 0.93 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,320,592,081,386.77 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж