АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Т.Ёохо тэргүүтэй Конгрессын төлөөлөгчдийг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар санал солилцов.

Д.Цогтбаатар сайдын зүгээс хоёр улсын харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэг гүйцэтгэсний тэмдэглэж, АНУ-ын Конгрессын зүгээс Монгол Улсын хөгжил, хоёр талын харилцааг дэмжин сайшаасаан тогтоолуудыг удаа дараа баталж ирсэн талархал илэрхийлэв.

Конгрессын төлөөлөгчид мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт тус тус бараалхаж, УИХ-ын дахь Монгол, Америкийн найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзана.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2016 онд Монгол Улсад айлчилж байсан. Т.Ёохо тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 7 дугаар сард АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих хуулийн төслийн талаар монголын талтай ярилцаж, санал солилцоно.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж