Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүнтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа | News.MN

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүнтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүнтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүнтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн, Саппоро дахь Өргөмжит консул Такэбэ Цүтомүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Такэбэ Цүтомү аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч дахин энэ сэдвээр ярилцахаар уулзаж байгаадаа баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илэрхийлсэн юм. Ноён Такэбэ Цүтомү мөн Хоккайдо аралд болсон газар хөдлөлт, байгалийн гамшигт явдалд санаа совинож байсанд талархал илэрхийлж, Хоккайдо нутгийн ард түмний өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Түүнчлэн Хоккайдо аралд газар хөдлөхөд цахилгаан тасарч, шөнийн тэнгэрт маш олон одод тод харагдсан нь хожим Монголын цэлмэг тэнгэрт түгэх одод шиг санагдсан талаар яриа дэлгэж, энэ нь хөдөө аж ахуй, байгалийн үзэсгэлэн зэрэгтэй адил Монголын аялал жуулчлалын нэг том нөөц байх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол нь дэлхийд ховорхон аялал жуулчлалын нөөцтэй тул аялал, жуулчлалын бодлогоо хөгжүүлэх, шинэ нисэх онгоцны буудлаа аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах нь жуулчны тоог нэмэгдүүлэхэд бодит алхам болох талаар ярилцав.

Мөн өнөөгийн байдлаар Хоккайдо нь олон мэргэжлээр ур чадварын дадлагжигч сургадаг ч аялал жуулчлалын чиглэлээр ур чадварын дадлага олгодоггүй тул энэ чиглэлээр хөтөлбөр эхлүүлэх ажлыг хоёр тал эрчимтэй ажил хэрэг болгох асуудлаар ярилцсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо танилцуулж, аялал жуулчлал өндөр хөгжсөн Хоккайдо мужтай хамтран хэрэгжүүлэх боломжтой аялал жуулчлалын төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж:

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-17 182.160.3.120

энэ японууд яасан ч хошгируулж дуусдаггуй юм бэ. Манай хан ч яасан хоосон хошгирч ханадаггуй юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж