Британийн С.Йетес Гранд турын анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Британийн С.Йетес Гранд турын анхны түрүүгээ хүртлээ

Британийн С.Йетес Гранд турын анхны түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн дугуйн олон өдрийн Вуэльта Испаниа уралдаан өндөрлөлөө. Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд Тур зэрэглэлийн Жиро д’Италиа, Тур де Франс болон Вуэльта Испаниа гэсэн гурван уралдаан бий. Эдгээр Гранд тур зэрэглэлийн уралдаануудын энэ оны сүүлийн болох Вуэльта Испаниа уралдаан гурван долоо хоногийн турш үргэлжилж дүнгээ гаргасан байна. Энэ оны Вуэльта Испаниа уралдаанд “Mitchelton-Scott” багийн Их Британи дугуйчин С.Йетес 82 цаг 05 мин 58 сек-н амжилтаар түрүүлсэн. Энэ нь Британи дугуйчны Гранд тур зэрэглэлийн уралдааны анхны түрүү болж байна.

ВУЭЛЬТА ИСПАНИА УРАЛДААНЫ ЯЛАГЧИД:

  • Тэмцээний ялагч “улаан” цамцны эзэн – С.Йетес
  • Онооны ялагч “ногоон” цамцны эзэн – А.Валверде
  • Уулын замын ялагч “цоохор” цамцны эзэн – Томас де Гендт
  • Шилдэг залуу дугуйчны ялагч 23 настай Э.Масс

Ийнхүү энэ оны Вуэльта Испаниа уралдаан өндөрлөж байна. Энэ жилийн Гранд тур уралдааны бас нэг онцлог бол бүх уралдаанд Британи дугуйчид түрүүлсэн явдал байлаа. Жиро д’Италиад К.Фрүүм, Тур де Франс уралдаанд Ж.Томас түрүүлсэн бол Вуэльта Испаниа уралдаанд С.Йетес түрүүлжээ. Британи дугуйчдын ялалтын буухиа өнгөрсөн оны Тур де Франс уралдаанаас эхэлсэн юм.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж