Цагтаа Монголын оюутны холбоог удирдаж явсан Д.Батбаяр төрд зүтгэж явна. Тэрбээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтэн болжээ.
Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийн суудлыг нэлээд мөнгөний гэдэг байв. Харин одоо энэ холбооны ерөнхийлөгчийн суудал хэнд ч сонин биш болжээ. Учир нь “u money” карт хэрэглэхээс өмнө оюутнууд виза картаар зорчдог байсан билээ. Тухайн үед виза картны мөнгө, наалтын мөнгө гэх мэт татаас авах ажлыг Монголын оюутны холбоо хариуцдаг байсан аж. Тиймээс ч Д.Батбаярыг оюутны холбооны мөнгөнөөс завшсан гэх гүтгэлэг, хардлага сэрдлэг байнга дагадаг байсан. Харин одоо нийслэлчүүд “u money” картаар зорчиж эхэлсэн тул оюутнууд ч энэ картаар зорчиж байгаа. Тиймээс л оюутны холбоо мөнгөнөөс бусад асуудалд анхаарах болсон байна. Тэгвэл тус холбоог удирдаж явсан Д.Батбаяр “өдөлж нисээд” төрд зүтгэх болсон байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ