Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Шүдгүй арслан

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг шүдгүй арслан гэж тодорхойлж болохоор байна. Дулааны IV цахилгаан станцад гарсан аваартай холбоотойгоор удирдлагуудад нь хариуцлага тооцож, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нь чөлөөлье гэвч салбарын сайдад нь ийм эрх байхгүй аж.

Учир нь тус станц нь төрийн өмчит компани тул удирдлагыг нь халах, шинэ хүн томилох эрх нь зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг аж. Тиймээс Эрчим хүчний сайд Улаанбаатар хотыг бүхэлд нь эрчим хүчгүй болгосон буруутанд хариуцлага тооцох эрхгүй тул гомдол тавихаас цааш хэтрэхгүй нь ээ. Хэрэв зөрчвөл хууль давсан болж буруудна.

Монгол Улс эрчим хүч экспортолдог болно гэх зүйл ярьж тэнгэрт нисэж явсан сайд дээрх аваараас үүдэж, хөрсөн дээрээ бууснаа харин мэдэж байгаа болов уу?

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж