УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Тус хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан байсан ч тодорхой шалтгааны улмаас 15.00 цаг болгож хойшлуулсан юм. Гэвч дээрх цагт байнгын хорооны гишүүд цуглаагүй боловч 40 орчим минутын дараагаас эхэлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, мөн түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төсвийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Г.НАРАН