Парисын автомашингүй өдөр

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Парисын автомашингүй өдөр

Парисын автомашингүй өдөр

Францийн нийслэл Парис болон Бельгийн нийслэл Брюселль хотод өчигдөр /2018.09.16/ автомашингүй өдрийг зохион байгуулжээ. Уг арга хэмжээг дэлхийн дулаарал, агаарын бохирдолтой тэмцэж буйгаа илэрхийлж зохион байгуулсан талаар Парис хотын дарга Анне Хидалго болон Брюселль хотын дарга Филиппе Клос нар мэдэгдсэн байна.

Автомашингүй өдрийг хоёр улс  2018 оны Европын өв соёлын өдрүүдтэй давхцуулан зохион байгуулжээ. Хотын захиргаа иргэдэд зориулж олон төрлийн арга хэмжээ зохиож машины дуунаас хол, амар амгалан, хөгжилтэй нэг өдрийг зохиох зорилт тавьсан бөгөөд  иргэдэд ч эергээр хүлээн авсан байна.

“Автомашингүй өдөр хотоор дугуйтай зугаалахаас илүү. Анир чимээгүй байдал, шувуудын жиргэх дуу, хүүхдийн инээд хөөрийг сонсч, анзаарах үнэхээр сайхан байна” хэмээн нэгэн Парис хотын оршин суугч жиргэжээ.

“Өнөөдөр Брюселль хотод автомашингүй өдөр тохиож байна. Би өглөө сэрээд нэг зүйл анзаарлаа, амар амгалан дуугүй байна” гэж Брюселль хотын оршин суугч жиргэсэн байна.

Өдрийн төгсгөлд Парис болон Брюселлийн хотын дарга нар Европын бусад орнуудыг автомашингүй өдөр зохион байгуулах талаар уриалсан аж.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж