Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ | News.MN

Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хойд Солонгос бол нэг хүнд ногдох ДНБ нь 100 ам.доллараас бага буурай хөгжилтэй орнуудын нэг. Өвөл нь маш хүйтэн болдог бөгөөд хүмүүс нь чулуунаас гаргаж авсан даавуугаар хувцас хийж өмсдөг байжээ. Виналон гэх уг материалыг Хойд Солонгосын удирдагч асан Ким Ил Саны санаачилгаар ядуу тариачдад хувцас хийхэд зориулан зохион бүтээсэн байна.

Гэвч ихэнх хүмүүс нь уг материалыг загасны тор, алчуур, олс гэх мэт ахуйн хэрэглээний зүйлсэд ашигладаг байсан гэж эх сурвалжид бичжээ. Хятад, Япон зэрэг улсууд виналоныг газрын тосноос гаргаж авдаг бол Хойд Солонгос газрын тосгүй учир шохойн чулуу болон нүүрсийг боловсруулан гаргаж авч байжээ. Виналоныг Хойд Солонгосын эрдэмтэн Ким Сун Ри анх гаргаж авсан бөгөөд Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгост өөрийн санаагаа зарахыг оролдсон боловч Өмнөдүүд түүний бүтээлийг сонирхоогүй байна. Одоо үед виналоныг ашиглахаа больсон нь Ким Ил Саны ач хүү Ким Жон Ун виналоны үйлдвэрлэлийг зогсоосонтой холбоотой ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одооыбөыгоос бараг 2018-09-17 66.181.183.115

Одоогоос 20 гаран жилийн өмнө нэг багш маань Дэлхий дээр чулуугаар хувцас хийж өмсдөг нэг л ард түмэн бий, тэр бол хойдууд гэж ярьж байсан нь санаанд орж байна. Тэр үедээ бас сүрхий технологитой чадавхитай улс гэсэн санаагаар хэлж байсан юм.

Avatar

Зочин 2018-09-17 202.21.106.145

Manai sotsilaizm-aa samagalzaad bgaa humuusiig buund ni hoid solongost tuslamj bolgood yavuulay

Avatar

уншигч 2018-09-17 66.181.184.61

мэдээгээ зөв бичнэ үү виналон бол японы бүтээл шүү умард солонгос зүгээр л бөөнөөр үйлдвэрлэсэн

Avatar

өбайб 2018-09-17 66.181.183.115

зөв зөв, мэдээгээ алдаатай бичдэг юм. орчуулахдаа л алддаг эсвэл зарим хэсгийг найруулаад өөрсдөө засдаг байх. эсвэл буруу ойлгодог ч байж болно. яахавдээ, сургууль төгсөөд ажилд ороод удаагүй, мэдлэг, туршлага бага зэрэг хомс байх нь ойлгож болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж