Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хойд Солонгосчууд чулуугаар хувцас хийж өмсдөг байжээ

Хойд Солонгос бол нэг хүнд ногдох ДНБ нь 100 ам.доллараас бага буурай хөгжилтэй орнуудын нэг. Өвөл нь маш хүйтэн болдог бөгөөд хүмүүс нь чулуунаас гаргаж авсан даавуугаар хувцас хийж өмсдөг байжээ. Виналон гэх уг материалыг Хойд Солонгосын удирдагч асан Ким Ил Саны санаачилгаар ядуу тариачдад хувцас хийхэд зориулан зохион бүтээсэн байна.

Гэвч ихэнх хүмүүс нь уг материалыг загасны тор, алчуур, олс гэх мэт ахуйн хэрэглээний зүйлсэд ашигладаг байсан гэж эх сурвалжид бичжээ. Хятад, Япон зэрэг улсууд виналоныг газрын тосноос гаргаж авдаг бол Хойд Солонгос газрын тосгүй учир шохойн чулуу болон нүүрсийг боловсруулан гаргаж авч байжээ. Виналоныг Хойд Солонгосын эрдэмтэн Ким Сун Ри анх гаргаж авсан бөгөөд Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгост өөрийн санаагаа зарахыг оролдсон боловч Өмнөдүүд түүний бүтээлийг сонирхоогүй байна. Одоо үед виналоныг ашиглахаа больсон нь Ким Ил Саны ач хүү Ким Жон Ун виналоны үйлдвэрлэлийг зогсоосонтой холбоотой ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж