Танилц: “Манай хороо миний гудамж” аян

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Танилц: “Манай хороо миний гудамж” аян

-“Манай хороо миний гудамж” аян зарласан бөгөөд гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм-

Танилц: “Манай хороо миний гудамж” аян

“Манай хороо миний гудамж” аяны хүрээнд нийслэлийн байгууллага болон айл өрхүүд гадна орчноо сайжруулаад эхэлжээ. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Баясгалантай дэлхий” эмнэлэг юм.  Дотор уламжлалтын чиглэлээр 2009 оноос эхлэн үйлчилгээ үзүүлэх болсон тус эмнэлэг  аяны хүрээнд нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хашаан доторх зэрлэг ургамлыг устгаж цэвэрлэсэн байна. Мөн үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс “УБТ” компанитай 765 ам.метр талбайд  өөрийн хөрөнгөөр зүлэгжүүлэлт хийжээ. Эмнэлгийн тохижилтоос сонирхуулж байна.

 

 

Сонирхуулахад, энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн есөн дүүрэг, 152 хороо, аж ахуйн нэгж, өрхийн дунд “Манай хороо миний гудамж” аян зарласан бөгөөд гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Мөн дүүргийн дэд ажлын хэсгээс тохилог орчин бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт наах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж