Далай лам Ричард Гийрийн хүүхдийг адислав

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Далай лам Ричард Гийрийн хүүхдийг адислав

Далай лам Ричард Гийрийн хүүхдийг адислав

“Хөөрхөн хүүхэн” киноны эрэгтэй гол дүрээрээ алдартай Холливудын жүжигчин Ричард Гийр эхнэрийнхээ хамт бурхны шашны тэргүүн XIV Далай ламтай уулзжээ. Тэд Далай ламыг Нидерландад айлчлах үеэр уулзсан аж. Энэ үеэр Далай лам жүжигчний удахгүй мэндлэх хүүхдэд ерөөл хайрлаж, адисалсан байна.

Өдгөө 69 настай Ричард Гийр өнгөрсөн дөрөвдүгээр сард Испанийн сэтгүүлч бүсгүйтэй гэрлэсэн юм. Харин өнгөрсөн наймдугаар сард түүний эхнэр хөл хүнд гэдгээ олон нийтэд зарласан билээ. Александра Гийр нь өдгөө 35 настай. Ричард Гийр өмнөх гэрлэлтээсээ 18 настай хүүтэй бол Александра Гийр таван настай хүүтэй аж.

Эх сурвалж: E Online

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж