Формула-1-ийн 15 дахь гарааг Л.Хэмилтон тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Формула-1-ийн 15 дахь гарааг Л.Хэмилтон тэргүүллээ

Формула-1-ийн 15 дахь гарааг Л.Хэмилтон тэргүүллээ

Авто спортын формула-1 уралдааны 2018 оны дэлхийн аваргын 15 дахь гараа Сингапурт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Тус гараанд “Мерседес” багийн Л.Хэмилтон 5 км 063 м-н тойрог бүхий 308 км 706 м замыг 1 цаг 51 мин 11.611 сек-д туулж ялагч болсон байна. Ингэснээр Л.Хэмилтон энэ оны дэлхийн аваргыг 281 оноотой болж арын өрсөлдөгч С.Феттелээс 40 онооны зөрүүтэй итгэл төгс тэргүүлж байна. Марина Бэйд ялалт байгуулсан Л.Хэмилтон Сингапурт дөрөв дэх удаагаа ялагч болж байгаа бөгөөд Сингапурын Марина Бэйд ялалт байгуулсан амжилтаараа С.Феттелийн хамт бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхэллээ.

Сингапурын гарааны байрлал тогтоох уралдаанд Л.Хэмилтон тэргүүлж, М.Верстаппен тэргүүлсэн бол С.Феттел эхний гуравт орсон. Ням гаригт байрлал өөрчлөгдөөгүй бөгөөд яг энэ байрлалаараа барианд орсон. Харин гараанаас дөнгөж гараад удаагүй байхад “Форс-Индиа” багийн хоёр нисгэгчид шүргэлцэж Э.Окон уралдааны замыг орхисон. Үүнээс өөр уралдааны турш осол аваар гараагүй бөгөөд 20 нисгэгчээс 19 нь уралдааны замаа дуусгасан юм.

СИНГАПУРЫН ГАРААНЫ ОНЫ БҮСЭД БАГТСАН НИСГЭГЧИД:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 51 мин 11.611 сек
  2. М.Верстаппен “Ред Булл” +8.961 сек
  3. С.Феттел “Феррари” +39.945 сек
  4. В.Боттас “Мерседес”
  5. К.Райкконен “Феррари”
  6. Д.Риккиардо “Ред Булл”
  7. Ф.Алонсо “МкЛарен”
  8. К.Сайнз “Рено”
  9. Ч.Леклерк “Заубер”
  10. Н.Хьюлкенберг “Рено”

Дараагийн гараа есдүгээр сарын 30-нд Оросын Сочид явагдана.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж