Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлт боллоо. Тэрбээр энэхүү номдоо 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн үйл явцад хийсэн судалгаа, улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх бодлогын судалгаа, зөвлөмж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын харьцуулсан судалгаа зэрэг өнөөгийн Монголын улс төрд тулгамдаад байгаа олон асуудлыг багтаажээ.
Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг номыхоо талаар “Интернетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн сүүлийн хэдхэн жилд зөвхөн сонгуулийн кампани төдийгүй улс төрийн бусад бүхий л үйл явцад сошиал сүлжээний үүрэг нэмэгдэх болов. Популист улс төрчид болон намууд сошиал сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болсон нь АНУ, Франц, Герман зэрэг уламжлалт ардчилсан дэглэмт улс орнуудын сонгуулиас харагдаж байна.Өөрөөр хэлбэл популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа юм” хэмээн нээлтийн үеэрээ онцолж байлаа. Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлтэд МУИС, ШУТИС, ШУА-ын эрдэмтэн багш нарын төлөөлөл, улс төр судлаачид болон улстөрчид, Ц.Мөнцэцэг багшийн шавь нар хүрэлцсэн ирсэн байв.
Т.ОД
Холбоотой мэдээ