Замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөнд Төв номын сангийн автобусны зогсоолд нийт 117 мкв талбайд асфальт бетон хучилт, мөн Сөүлийн гудамж, Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талд нийт 36 мкв талбайд асфальт бетон хучилтын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.
Төв номын сангийн автобусны зогсоол нь стандарт бус, нийтийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг байсан учир дээрх арга хэмжээг авч ажиллаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР