Сөүлийн бизнесийн “акулууд” Пеньянд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Сөүлийн бизнесийн “акулууд” Пеньянд айлчилна

Сөүлийн бизнесийн “акулууд” Пеньянд айлчилна

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар маргааш (2018.IX.18) уулзах гэж байна. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын “Samsung” Electronics”, “SK”, “Hyundai Motor”, “LG” зэрэг группын захирлууд тэргүүтэй бизнесийн өргөн бүрэлдэхүүн оролцохоор болжээ. Үүнээс гадна Пеньянд айлчлах Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн ажлын албаныхан, Засгийн газрын сайд нар, улс төрчид, шашны тэргүүн, хөдөлмөр болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх идэвхтнүүд гэх мэт нийтдээ 200 хүнээс бүрдэж байна. Айлчлалын урьтал бол 100 хүнтэй баг Пеньянд айлчилж аюулгүй байдал, протокол хөтлөлт, хэвлэл мэдээллийн сурвалжлах эрх зэргийг хэлэлцэж тохиролцжээ.

Өмнөд Солонгос нь Пеньянтай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахдаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчихгүй байхыг хичээж буй.

 

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж