Ерөнхийлөгч Эммануел Макронтой Парис хотын гудамжинд тааралдсан нэгэн залуу ажил олж чадахгүй зовлонгоо хуваалцсанд тэрбээр “Би энэ замаар гараад л чамд ажил олоод өгч чадна” хэмээн хэлжээ. Тэгвэл өчигдөр /2018.09.16/ Францын ерөнхийлөгч Макрон соёл уламжлал солилцооны арга хэмжээнд оролцож байхад энэхүү яриаг хүмүүс видео бичлэгт буулгажээ.
“Хэрэв чи өөртөө итгэлтэй бас идэвхтэй бол ойролцоох зочид буудал, кафе, барилга, ер нь миний хаа ч явсан газар ажил олгогчид хүмүүс хүрэлцэхгүй байдаг талаар ярьдаг” хэмээн Макрон залууд хэлжээ. Мөн түүнээс ажил хайгчаар агентлагуудад бүртгүүлсэн үү гэж асуухад залуу “тиймээ, гэхдээ юу ч алга” гэжээ.
“Өөрийн анкетыг байж болох бүхий л газар руу илгээсэн, юунд ч хүргэхгүй байна. Би хотын захиргаанд илгээсэн боловч тэр хүлээн аваагүй” хэмээн залуу тайлбарласан боловч ерөнхийлөгч Макрон Монтепарнассед байрлах хэдэн кафе хүн хайж байсан талаар дурдсан аж. Үнэнийг хэлэхэд, тэд одоо болтол ажилд хүмүүсийг авч байгаа гэж бодож байна. Яваад бүртгүүл хэмээн Макрон ярьжээ.
Тогтмол орлого, суурьшилтай ажил хайж буй залуугийн анкетад ажил олгогчид хариу өгдөггүй болохыг тэрбээр Макронд учирласан аж. Франц улсад ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байдаг бөгөөд энэ нь Европын дунджаас дээгүүр үзүүлэлтэд ордог байна.
Францад ажил идэвхтэй хайж буй гурван сая хүн байдаг гэдгийг албан судалгаагаар тогтоосон бөгөөд залуучуудад ажил олоход ихээхэн хүндрэлтэй тулгардаг байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ