Сиднэйд хөгжмийн наадам зохион байгуулахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Сиднэйд хөгжмийн наадам зохион байгуулахыг хориглолоо

Сиднэйд хөгжмийн наадам зохион байгуулахыг хориглолоо

Австралийн Сиднэй хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Сиднэй Дефкон” хөгжмийн наадмын үеэр хоёр хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. Энэхүү хэргийн дараа Австралийн орон нутгийн эрх баригчид дээрх хөгжмийн наадмыг зохион байгуулахыг бүр мөсөн хориглосон байна.

Өмнөд Уэлсийн цагдаагийн газрын мэдээлснээр 700 гаруй хүн мансууруулах бодистой холбоотой асуудлаар эмнэлэгт хандсанаас дөрөв нь аюултай хэмжээнд хэрэглэсэн байсан байна. Нас барсан хоёр хүний нэрийг тодруулаагүй байгаа бөгөөд 20 орчим насны залуус байжээ. Тус хөгжмийн наадмын үеэр 10 хүн хар тамхины хэргээр баривчлагдсан байна. Тэдний дотор АНУ-ын иргэн гутлынхаа өсгийнд хар тамхи нууж орсон, өсвөр насны хоёр хүү 120 ширхэг шахмал бэлдмэл биедээ авч явжээ. Уг наадам 2009 оноос эхлэн жил бүр зохион байгуулагддаг байсан бөгөөд өмнө бас хоёр хүн нас барж байжээ. Цагдаагийн төлөөлөгч Аллан Сичард “Бид энэ төрлийн бусад арга хэмжээнүүдийг аюулгүй зохион байгуулах талаас нь чадах бүхнээ хийнэ. Гэвч бид хүмүүсийн ухамсарт нөлөөлж чадахгүй байна” гэжээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж