Багануур дүүргийн 3-р хороо тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Багануур дүүргийн 3-р хороо тэргүүллээ

Багануур дүүргийн 3-р хороо тэргүүллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг спортын 8 төрлөөр Хэсэг, Хороо, Бүс, Дүүрэг, Нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна.

Наадмын эхний төрөл болох Спорт явган аяллын Шигшээ тэмцээн 2018.09.16-ны өдөр “Улаанбаатар – Баянзүрхийн товчоо –  Ургах наран хороолол- Баянзүрх хайрхан – Ургах наран хороолол – Улаанбаатар” гэсэн маршрутаар аялж багийн дүнгээр:

1-р байрт Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62,5 оноо;

2-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноо;

3-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо 59,5 оноо;

4-р байранд О.Түмэнжаргал дасгалжуулагчтай, Д.Цолмон ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 58 оноо;

5-р байранд Б.Угтахбаяр дасгалжуулагчтай, Б.Банди ахлагчтай Хан-Уул дүүргийн 10-р хороо 56,5 оноо;

6-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, С.Гэрэлмаа ахлагчтай Сүхбаатар дүүргийн 14-р хороо 54,4 оноо;

7-р байранд Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 52,8 оноо

8-р байранд Ч.Болдсайхан дасгалжуулагчтай, Н.Сэргэлэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо 51,6 оноо;

9-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Идэрзориг ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо 50,2 оноо авсан байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр аялалын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, Ш.Тэгшбаяр,  спортын мастер Д.Далантай нар ажиллаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж