Хүүхдэд ээлтэй байгууллагууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Хүүхдэд ээлтэй байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2014 оны “Хүүхдэд ээлтэй байгууллага”-ууд тодорлоо. Оны хүүхдэд ээлтэй хороогоор 27 дугаар хорооны хамт олон шалгарсан бол хүүхдэд ээлтэй сургуулиар “Шавь” цогцолбор, “Улаанбаатар” бүрэн дунд сургууль тодорсон юм.

Харин хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр 40 дүгээр клиник сувилал, хүүхдэд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжээр MCS coca cola ХХК тодорлоо. Хүүхдэд ээлтэй халамжийн төвөөр Монголын хүүхдийн сан, хүүхдэд ээлтэй төрийн бус байгууллагаар Улаан загалмайн Хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөн,Хөгжлийн хэлхээ ТББ тодорсон бол хүүхдэд ээлтэй Олон Улсын байгууллагаар Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд шалгарсан юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад сайн сайхан гэрэлт ирээдүй бэлэглэж, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, өсч торних, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд иргэд, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү хүүхдэд ээлтэй байгууллагуудыг тодруулсан байна.

– See more at: http://www.zasag.mn/m/bzd/view/8246#sthash.nr01XzPQ.dpuf

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2014 оны “Хүүхдэд ээлтэй байгууллага”-ууд тодорлоо. Оны хүүхдэд ээлтэй хороогоор 27 дугаар хорооны хамт олон шалгарсан бол хүүхдэд ээлтэй сургуулиар “Шавь” цогцолбор, “Улаанбаатар” бүрэн дунд сургууль тодорсон юм.

Харин хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр 40 дүгээр клиник сувилал, хүүхдэд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжээр MCS coca cola ХХК тодорлоо. Хүүхдэд ээлтэй халамжийн төвөөр Монголын хүүхдийн сан, хүүхдэд ээлтэй төрийн бус байгууллагаар Улаан загалмайн Хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөн,“Хөгжлийн хэлхээ” ТББ тодорсон бол хүүхдэд ээлтэй Олон Улсын байгууллагаар “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд шалгарсан юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад сайн сайхан гэрэлт ирээдүй бэлэглэж, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, өсч торних, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд иргэд, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү хүүхдэд ээлтэй байгууллагуудыг тодруулсан байна.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж