Ариана экс найз залуугийнхаа үхлийн талаар ам нээв

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Ариана экс найз залуугийнхаа үхлийн талаар ам нээв

Ариана экс найз залуугийнхаа үхлийн талаар ам нээв

Америкийн залуу дуучин Ариана Гранде реппэр Мак Миллер нар хоёр жил гаруй хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байж байгаад өнгөрсөн тавдугаар сард хоёр тийш болцгоосон билээ. Харамсалтай нь түүний хуучин найз залуу Мак Миллер есдүгээр сарын долооны өдөр Калифорни мужийн Студио хот дахь өөрийн гэртээ нас барсан байдалтай олджээ.

Дуучин Арина Гранде энэ талаар баасан гаригт “Тэр бол хамгийн өрөвч зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан. Танилцсан цагаасаа одоог хүртэл үргэлж түүнийг хүндэлж ирсэн. Тэр миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Би чиний шаналлыг эдгээхийг үнэхээр их хүсч байгаа ч тэгж чадахгүй байгаад уучлаарай. Би юу хийхээ мэдэхгүй байна.  Би бараг галзуурч байх шиг байна” хэмээн өөрийн сошиал хуудаснаа анх удаа бичжээ. TMZ сайтын мэдээлж байгаагаар 26 настай реппэр залуу мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэж байгаа ч Ройтерс агентлаг үүнийг няцааж ханиадны эмийг буруу хэрэглэснээс болсон гэж үзэж байгаа юм байна. Шинжээч нар шалтгааныг тодруулж чадаагүй бөгөөд задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS LOS ANGELES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж