Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн сургуулилтад Японоос анх удаа шумбагч хөлөг онгоц оролцуулж байгааг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний сайд мэдэгдлээ. Японы шумбагч хөлөг Хятадын хиймэл арлуудад байрлах цэргийн баазад мэдэгдэхгүй байхыг эрмэлзэн сургуулилт хийж байгаа аж. Тэнгисийн цэргийн сургуулилтад шумбагч хөлгөөс гадна нисдэг тэрэг тээвэрлэгч усан онгоц зэрэг хэд хэдэн байлдааны хөлгүүд оролцож байна. Энэ нь Зүүн Өмнөд Ази болон Энэтхэгийн тэнгисийг тойрон бүтэн хоёр сар үргэлжлэх аж. Өмнөд Хятадын тэнгис дэх хэсэг бүлэг арлыг тойрсон газрын маргаан Хятад болон Азийн хөрш орнуудын дунд олон жил үргэлжилж буй.
Өмнө нь Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн “HMS Albion” байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн эзэмшлээ зарласан арлуудын ойролцоо сургуулилт хийсэн аж. Хятадын талаас шумбагч хөлөг нь гадарга дээр тээвэрлэлт хий буй усан онгоцноос илүү аюултай хэмээн үзэж эсэргүүцжээ. Улмаар Хятадаас нисэх онгоц, хөлөг илгээн Их Британийн талтай тэнгист хэлэлцээ хийсэн аж. Үүнээс өмнө нь АНУ ч мөн адил цэргийн сургуулилт хийснээр Хятад улстай маргаан үүсгэсэн билээ. Жилд гурван их наяд ам.долларын далайн тээвэр дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн хэсгийг Бээжин эзэмшлээ хэмээн зарласан юм. Тус бүс нутаг дахь хэсэг бүлэг арал тус бүрийг хөрш Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд мөн эзэмшилдээ авахаар булаалддаг.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ