Хоёр Солонгосын уулзалт маргааш болно | News.MN

Хоёр Солонгосын уулзалт маргааш болно

Хоёр Солонгосын уулзалт маргааш болно

Хоёр Солонгосын уулзалт маргааш болно

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин маргааш /2018.09.18/ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар бэлдэж байна. Гурав дахь удаагаа зохион байгуулагдах энэхүү уулзалт хоёр Солонгосын цаашдын хамтын харилцааг тодорхойлох чухал уулзалт болох юм.

Маргааш Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо анх удаагаа айлчлах аж. Удирдагч Ким Жон Унтай цөмийн зэвсэггүй болгох талаар нухацтай хэлэлцэж шийдвэрт хүрэх учиртай талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Мүн Чүнг Ин мэдэгджээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын хил дээрх байрлах харуулын цэргийн тоог бууруулах саналын тухай хэлэлцэх төлөвлөөгөөтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн онцгой эрхт зөвлөх Мүн Чүнг-Ин

“Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн хүрээнд удирдагч Кимийн үр дүнтэй үйлдэл хийхэд ятгах болно. Хэрэв Хойд Солонгос зөвшилцөлд хүрвэл АНУ хариу үйлдэл үзүүлнэ. Ингэсэн цагт АНУ болон Хойд Солонгосын эрх баригчдын хооронд дутагдаад байсан итгэл сэргэж магадгүй. АНУ Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулж улс төр, эдийн засгийн хэмжээнд дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгчийн зөвлөх Мүн Чүнг-Ин онцолжээ.

Маргааш болох уулзалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн орны томоохон бизнесийн удирдагчдын хамтаар айлчлахаар зэхэж байна. Үүнд Samsung, Hyundai моторс, LG, Posco зэрэг групп, корпорацууд багтаж байгаа гэнэ. Учир нь маргааш цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр эерэг үр дүнд хүрч Хойд Солонгост тавигдсан хориг цуцлагдах юм бол байж болох хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэхээр бэлдэж байгаа нь энэ аж. Өмнө нь Мүн Жэ Ин нэг бус удаа удирдагч Кимд цөмийн зэвсэггүй болох юм бол эдийн засгаар туслах болно гэдгээ амлаж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж