Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд товлогджээ. Ёслолын өмнө Токио хотын "Ничидо" галерейд их аваргын зурсан бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Түүний “Харүмафүжи – Шинэ Монгол” сургуулийн нээлтэд зориулсан уг үзэсгэлэн есдүгээр сарын 19-20 -ны өдрүүдэд үргэлжилэх юм байна.
Харүмафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндаанд 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга / цолтноор тодорсон билээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаар хүсэлт өгсөн бөгөөд ийнхүү зодог тайлах ёслол товлогджээ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд есөн удаа түрүүлсэн Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх.
Сануулахад, 2017 оны аравдугаар сард Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтээ өгсөн юм.
Т.ОД
Холбоотой мэдээ