Зургийн тайлбар: АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол /2009.01.20/
Аль ч цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд дэлхий дахин анхаарлаа хандуулж иржээ. Тэр дундаас АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тангарагийн ёслол олон улсын хамгийн олон үзэгчтэй үйл явдлын нэг болсон байна. Зөвхөн АНУ-д Ерөнхийлөгч Барак Обамаг анх тангараг өргөхийг 37.9 сая хүн зурагтаар үзсэн (Эх сурвалж: forbes) нь өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампын ёслолын үзэгчдээс 7 саяар илүү (Эх сурвалж: time) гэсэн үг юм.
Ийм ч учраас дэлхий нийтийн анхаарал татсан энэ түүхэн өдөр Ерөнхийлөгч, түүний гэр бүлд хувцасаа өмсгөж, компаниа сурталчлах гэж бүх томоохон компаниуд өрсөлдсөн (Эх сурвалж: bloomberg) байна. Гутал загварынхан өрсөлдөөнд ордоггүйн учир нь 80-аад оноос хойш 30 шахам жилд дөрвөн Ерөнхийлөгч тангараг өргөхдөө бүгд нэг л ижил компаниас гутлаа авсантай холбоотой.
Харин Барак Обама 2009 онд Цагаан ордонд 30 шахам жил тогтсон энэ уламжлалыг халж, өөрчлөгч, шинэчлэгчдэд зориулсан америкийн COLE HAAN брэндийн гутал өмсчээ.
(Эх сурвалж: campaignlive.com)
Энэ өдрийн хувцаслалтын талаар хэвлэлд Ерөнхийлөгч Обамагийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дүр төрх (gq.com) гэж тэмдэглэсэн нь ч бий.
Сайн гутал эзнээ сайхан газарт хүргэнэ гэдэг. Цагаан Ордонд Cole Haan гуталтайгаа алхан орсон энэ өдрөөс хойш Ерөнхийлөгч Обама улиран сонгогдож, Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн билээ. Тэрээр мөн “Зуун дамнасан тэгш бус байдлыг төгсгөсөн хүн” гэж улсынхаа түүхэнд нэрээ бичүүлсэн. Хэдийгээр түүний өмнө 43 Ерөнхийлөгч төр барьсан ч Барак Обама тус улсын анхны гэх олон тодотголын эзэн. Эдгээрийн нэг нь Цагаан Ордонд 30 жил тогтсон загварын заншлыг анхлан шинэчилсэнтэй нь холбоотой.
Тэгвэл COLE HAAN компани нь Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөхдөө өмссөн классик гутлыг 1928 оноос үйлдвэрлэж, бүтэн 90 жилийн турш технологи, загвараа тасралтгүй хөгжүүлж гутал урлах арвин туршлага хуримтлуулсан байна. Үүний дүнд хөлд хамгийн тухтай, чамин загвараараа ямагт хараа булаадаг гутал бий болж, энэ гутал нь нэр хүндийн илэрхийлэл гэж үнэлэгдэх болсон юм. Харин өнөөдөр COLE HAAN гутлууд шинэ зууны инновацийн ололтыг шингээн нэр хүндээ улам бататгаад байна.
Америкийн ажил хэрэгч эрхмүүд чамин загвартай, ЭДЭЛГЭЭ сайтай учраас COLE HAAN брэндийн гутлыг №1-т сонгодог байна. Тэдний нэгэн адилаар Барак Обама ч COLE HAAN брэндийн гутлыг өдөр тутамдаа өмсөж иржээ.
(Эх сурвалж: whatshoes.net )
Зургийн эх сурвалж: coolspotters.com
COLE HAAN компанийн төв байр Нью-Йорк хотод, харин инноваци, технологи хөгжлийн төв Гринланд хотод байрлалтай. Тус брэнд нь дэлхий дахинд албан ёсны 300 гаруй дэлгүүртэй. Үүнээс COLE HAAN брэндийн дэлгүүр АНУ-д хамгийн олон 160, Ази тивээс Япон улсад хамгийн олон буюу 80 гаруй бий. Тэгвэл монголын хэрэглэгчид COLE HAAN брэндийн гутлыг хилийн чанадаас авдаг үе ард үлдэж, COLE HAAN брэндийн албан ёсны дэлгүүр Шангри-Ла Моллд нээгдсэн байна. Энэ дэлгүүрт Цагаан Ордны шүүгээнд заларсан чамин гутлын шинэ загварууд ч байгаа юм байна.
Холбоотой мэдээ